Монгол улс хичнээн үйлдвэртэй вэ, тэдний хэд нь жижиг, дунд үйлдвэр вэ гэсэн асуултад шууд хариулах тооцоолол одоогоор манай оронд байхгүй. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас улсын хэмжээнд үйлдвэрийн тооллогыг эхлүүлсэн билээ. "Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллого”-ыг бүх аймаг сум, дүүрэгт зохион байгуулагдаж байна.
Дархан-Уул аймгийн хувьд аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сангийн бүртгэлд 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 167 үйлдвэр бүртгүүлсэн байна.
Тооллогод хамрагдснаар олон давуу тал, ач холбогдолтой гэж албаны хүмүүс хэлж байна. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд сурталчлах, нэгдсэн мэдээллээр хангах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэл, үр дүнд суурилан зохион байгуулах Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдан авалтанд нийлүүлэх, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах зэрэг олон давуу тал, ач холбогдолтой аж.