Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2023 онд 714 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 153 хэрэг нь залилах төрлийн гэмт хэрэгаж. Энэ нь өмнөх оноос 10 хувиар буурсан үзүүлэлттэй байнагэж Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Ган-эрдэнэ мэдэгдлээ. Гэмт хэргийн илрүүлэлт 65.7 хувь буюу өмнөх оноос 15.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Залилах гэмт хэргээс үүдэн иргэн, ААНБ-д 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирч үүнээс мөрдөн байцаалтын шатанд 528.6 сая төгрөгийг төлүүлжээ.
2024 оны эхний 2 сарын байдлаар Цагдаагийн газарт 172 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 27 хэрэг нь залилах төрлийн гэмт хэрэг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсанаж. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Тухайлбал хамгийн сүүлд Дархан сумын арвандөрөвдүгээр багт баригдсан 63 айлын орон сууцны барилгын хувьд 2024.02.28-нд иргэдээс гомдол ирсэн аж. Цагдаагийн газраасажлын хэсэг гарч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир мэдээллийг нарийн өгөх боломжгүй гэж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрынМөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Түвшинтөр мэдэгдлээ. Тус хэрэгт нийт 16 иргэн хохирсон аж.