|

Хэт халуунаас болж Румынд 13 хүн амь алдлаа

Сүүлийн өдрүүдэд Румынд хэт халуу шатаж байгаагаас 13 хүн амь алдлаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.
Пүрэв гарагт Васлуй мужид найман хүн нас барсан бол Яссы мужид  бас хоёр хүн амь алдасн байна. Амиа алдагсад ихэнх нь хээр хөдөө ажилладаг хүн байжээ.
Ойрын өдрүүдэд ч гэсэн хэт халуун үргэлжилж тус улсын баруун өмнөд нутгийн 11 мужийг хамарч цельсийн 35-40 градус хүрнэ гэж цаг уурчид мэдээлж байна. Энэ үеэр хуурайшил бүр 80 нэгжээс давах юм байна. 
Эрх баригчид иргэдийг өдрийн цагаар ороон байрнаасаа гарахгүй байх, шинэ жимс, хүнсний ногоо их хэрэглэн ус ууж байхыг анхааруулж байгаа гэнэ. 

Эх сурвалж: www.assa.mn