|

Манай тамирчид автобус хөлөглөнө

 Манай тамирчид автобус хөлөглөнө

 

Монголчууд олимпийн хотыг зорьж очоод буй. Рио-2016 олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид түрүүчээсээ Volta Redonda хотын спортын төвд төвхнөжээ. МҮОХ болон Спортын бэлтгэлийн төвийн албаны хүмүүс баг бүрэлдэхүүнээ хүлээж авахад бэлтгэн, ажилдаа орсон гэнэ.

Монголын спортын төрийн байгууллагууд энэхүү спортын төвтэй гэрээ хийсэн юм. Энд манайхан бүх бэлтгэлээ хангаж, жүдо 24 , бокс 16, байт харваа 3, тэквондо 4, чөлөөт бөхийн 28 тамирчин /эрх авсан болон бэлтгэл хангагчид нийлээд/ болон дасгалжуулагч, эмч, илээч нарыг өнөөдрөөс хүлээж авахад бэлэн болсон байна.

Манай улсын баг тамирчдын түрээсийн автобус

 Манай тамирчид автобус хөлөглөнө

 

 Манай тамирчид автобус хөлөглөнө

 

Монголын баг Риод газардахгүй. Учир нь олимпийн багаа дэмжсэн төрийн дэмжлэгээр Монголын олимпийн баг анх удаа автобус түрээслэн, олимпийн хотоор баг тамирчдадаа үйлчилж байна. Хөлсийг нь төлж, өнгийг нь өөд татсан энэ автобусыг "Team Mongolia” олимпийн турш хөлөглөнө. Шигшээгийн тамирчдаа тэр чигт нь багтааж дөнгөх "Team Mongolia” автобус 45 хүний суудалтай бөгөөд тамирчдаа онгоцны буудлаас тосох, тосгонд хүргэж өгөх гээд цаг наргүй ажиллахад бэлэн. Автобусны чимэглэлийн загварыг монгол залуус гаргаж, баг тамирчдаа дэмжин, үнэгүй чимэглэж өгчээ.

Олимпод тогоочтойгоо

 Манай тамирчид автобус хөлөглөнө

 

Мөн л төрийн дэмжлэгтэйгээр энэ олимпод монголчууд анх удаа тогоочоо дагуулан очоод буй. Mонголын багийн тогооч Ц.Байгалмаа. Тэрбээр Хоол зүй, шим тэжээлийн Монголын нийгэмлэгийн тогооч бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, хүнс судлалын магистр.

Олимпийн наадам эхэлтэл арваад хоног үлдсэн. Энэ хугаацаанд зарим төрлийн тамирчид Volta Redonda хотын спортын бэлтгэлийн төвд бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Түүнчлэн жингийн тамирчдынхаа бэлтгэлийг хангахаар очсон тамирчид, багийн бусад албаны хүмүүсийг ахлах тогооч Ц.Байгальмаа амтатхоолоороо дайлж, гэдэс алдуулахгүй гэнэ.