|

Харри Потерын тухай өгүүлэх сүүлчийн ном худалдаанд гарлаа

Харри Потерын тухай өгүүлэх сүүлчийн ном худалдаанд гарлаа

 

Зохиолч Жоан Роулинг 51 насныхаатөрсөн өдрийн баярыг тохиолдуулан "Harry Potter and the Cursed Child" буюу Харри Поттерын тухай өгүүлэх сүүлчийн номоо долдугаар сарын 31-ны шөнө худалдаанд гаргажээ. Номын худалдаа эхлэхээс хэдэн цагийн өмнө Лондон хотын Palace театрт ижил нэртэй жүжиг тогложээ. Харри Поттерын шүтэн бишрэгчдэд зориулж номын дэлгүүрүүд шөнийн турш ажилласан байна. Их Британий номын дэлгүүрүүдэд тус номын урьдчилсан захиалгын тоо зургаан оронтой тоо давсан гэж мэдээлэв.

Харри Потерын тухай өгүүлэх сүүлчийн ном худалдаанд гарлаа

 

Дашрамд дурдахад 2007 онд Харри Поттерын хамгийн сүүлчийн зохиол болох "Harry Potter and the Deathly Hallows" ном гарахад үүнтэй ижил явдал болж байсан бөгөөд "Harry Potter and the Cursed Child" ном нь Харри Поттер цувралын найм дах буюу сүүлчийн зохиол болж байгаа юм. Тодруулбал, Жоан Роулинг дээрх жүжгийн нээлтийн үеэр "Энэ зохиол нь Харри Поттерын тухай өгүүлэх сүүлчийн түүх юм” хэмээн хэлжээ.Тус зохиолын үйл явдал "Harry Potter and the Deathly Hallows" номонд болсон үйл явдлаас хойш19 жилийн дараа өрнөх аж.

 

Харри Поттер одоо насанд хүрсэн бөгөөд Ид шидийн яаманд ажилладаг болсон байна. Тэр мөн Роны дүү Жиннитэй гэрлэж, тэд хамтдаа гурван хүүхэд өсгөнө. Харин зохиолын гол дүр нь түүний дунд хүү Альбус Северус байх аж.

Д.Заяа