|

“Багш нарын бага хурал” болов

“Багш нарын бага хурал” болов

 

2016-2017оны хичээлийн жилийн "Багш нарын бага хурал” өнөөдөр /2016.08.31/ Залуучууд театрт боллоо. Тус хуралд аймгийн Засаг дарга тэргүүтэй аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд, 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.

Энэ үеэр аймгийн боловсролын салбараас 2016-2017 оны хичээлийн жилд дэвшүүлэн тавих зорилго, зорилтыг тодорхойлох болон тэргүүлэх ач холбогдол өгч онцлон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.

Энэ хичээлийн жил нь СӨБ, бага, суурь, бүрэн дунд ангийн цөм хөтөлбөр бүрэн хэрэгжиж байгаа онцлогтой. "Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” (2014-2024),"Боловсролын тухай хууль, Аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-ны 2016-2017 оны хичээлийн жилийн зорилт, Аймгийн боловсролыг 2014-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлгөөнд суурилан Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн чанар, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, "Хүүхэд, сурагч бүрийг хөгжүүлэх” стратегийг хэрэгжүүлэн, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх бодлого баримталж байгаа тухай аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал мэдээллэв.

Аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс боловсролын салбарт эн тэргүүнданхаарал хандуулж ойрын жилүүдэд "Боловсрол хотхон”, "Шилдэг арга зүй технологийн сан”, "Ухаалаг сургууль” /Smart school/ зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Мөн сурагчдын сурлагын түвшин буурсан, улсын олимпиадад сурагч багш нар нь амжилт гаргаагүй байхад сургуулийн удирдлагуудын үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ 90-ээс дээш хувьтай байдаг зэрэг гажуудлыг засах нь зүйтэй гэдгийг ч энэ өдөр хөндлөө.

"Багш нарын бага хурал”-аар улсын хэмжээний Үндэсний Лаборатор 40 сургуулийн нэг болох Оюуны ирээдүй цогцолбор сургуулиас бусдадаа туршлагаа хуваалцах үүднээс "Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, түүнийг шийдэж буй арга зам туршлага” сэдэвт илтгэлийг тавив. Мөн үеэр "Од цогцолбор " сургуулийн захирал Д.Уртнасан "Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургуулийн менежмент” илтгэлээ танилцуулсан бол "СӨБ-ынсургалтын цөм хөтөлбөрийг өөрийн цэцэрлэгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж буй арга замтуршлага”-аа Дархан сумын 21 дүгээр цэцэрлэгийн арга зүйч С.Мандалхүү хуваалцсан юм.

Үүний дараагаар БСШУСЯ болон аймгийн боловсролын байгууллагаас энэ хичээлийн жилд тэргүүлэх ач холбогдол өгч онцлон хэрэгжүүлэх үйл ажилллагааны чиглэлийг тодорхойлсон зорилго, зорилтыг цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад гардуулж, бяцхан шавь нарын урлагийн тоглолтоор энэ удаагийн "Багш нарын бага хурал” өндөрлөлөө.