Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит волейболын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 10 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд эрэгтэй 14 баг, эмэгтэй 9 нийт 23 багийн 250 гаруй тамирчид оролцсон юм.
Медальт байруудын шагналыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ТЗУХ-ын дарга Х.Баярсайхан, БТСГ-ын дарга Н.Батлав нар гардуулав.
Эмэгтэй баг:
1 дүгээр байр Уянга ахлагчтай 9-р баг
2 дугаар байр Чимгээ ахлагчтай 12-р баг
3 дугаар байр Жаргалсайхан ахлагчтай 13-р баг
Эрэгтэй баг:
1 дүгээр байр СМ Өлзийбат ахлагчтай ахлагчтай 12-р баг
2 дугаар байр Баярсайхан ахлагчтай 15-р баг
3 дугаар байр Одбаяр ахлагчтай 3-р багийн тамирчид тус тус байр эзэллээ.