|

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, үнэлэлт өгнө


Аймгийн хэмжээнд төрийн өмчийн Ерөнхий боловсрол, Их дээд мэргэжлийн сургуулиуд, Эрүүл мэндийн байгууллагуудын цайны газрын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдав. Тус ажлын хэсэг 10 хүний бүрэлдхүүнтэй ба "Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж эхэлсэн байна.

 

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр / 2015.11.24 / Орхон сумын 8 дугаар сургуульд ажиллав. Орхон сумын 12 жилийн сургалттай 8 дугаар дунд сургуульд 18 бүлэгт 407 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

 

Эдгээрээс 1-5 ангийн 198 сурагч "Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг гэв. Тус сургуулийн гал тогоог " Орхон Агьт ” компани ажиллуулах бөгөөд 3 ажилтантай. Сургуулийн эмч Б.Энхсайхан үдийн цай хөтөлбөрт хяналт тавьж ажилласнаар хоолны хордлого зэрэг асуудал гараагүй гэв. Ажлын хэсэг 32 шалгуур үзүүлэлтээр дүгнэж үнэлгээг газар дээр нь танилцуулсан байна.

 

Шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчлийг дурьдвал: Үдийн цай хөтөлбөрийн хоолны цэсний илчлэгийн хэмжээг тавихгүй байх, Стандарт тохирлын үнэлгээ хийлгээгүй, Жингийн илүүдэл болон бага хүүхдийн судалгааг гаргах зэрэгт анхаарах зэрэг зөвлөмжийг өгч ажиллав