"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн оролцогч"Pole dancer” Ч.Цэнгүүний шон дээрх бүжиг олон хүнийг алмайруулж, дараагийн шатандаа юу үзүүлэх бол гэсэн хүлээлтийг үзэгчдийн дунд үүсгээд байсан.Тэгвэл хагас шигшээ тоглолтын сүүлчийн 8 оролцогч өчигдөр өрсөлдсөн бөгөөд Ч.Цэнгүүн уян налархай хөдөлгөөн, секси байдлаараа дахин шуугиулж үзэгчдээс хамгийн их мессэж санал авсан 3 оролцогчийн нэгээр шалгарсан. Гэвч 3 оролцогчийн 2 нь л финалын шатанд үлдэх эрхтэй байв. Шүүгч нар хэцүүхэн сонголтын өмнө ирэхэд Чимгээ, Чука, Рокит Бэй нар түүнийг өмнөх үзүүлбэрээсээ илүү зүйл хийнэ гэж хүлээж байсан ч сэтгэлд хүрсэнгүй хэмээн "Алтай” хамтлагт саналаа өгснөөр Цэнгүүн шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Харин хэлье гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлдэг Дээгий шүүгч л Цэнгүүнийг дэмжсэн байр суурин дээрээ бат зогсож байна лээ. Чадварлаг "Pole dancer” Ч.Цэнгүүнийг хасагдсанд олон хүн бухимдалтай байгаа бөгөөд тэрээр хэлэхдээ :"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг бол урьд өмнө нь хэрэгжиж байгаагүй маш том хэмжээний төсөл юм. Баг хамт олон, зохион байгуулагчид өөлөх юмгүй . Харин бүжгээ бүрэн гүйцэд хийж чадахгүй гэдгээ би мэдэж байсан, учир нь Тусгаар тогтнолын ордны хурлын заал миний бэлдсэн зүйлд тохирсонгүй гэсэн юм. Тэр ч бүү хэл шоуг орхимоор санагдаж байсан гэдгээ нуулгүй хэллээ.
Эх сурвалж: Zone.mn
Д.Амирлан