ДДЦС ТӨХК-ийн Ерөнхий инженер Г.Туяахүү компанийнхаа өргөтгөл шинэчлэлт хийх газрын асуудлыг танилцууллаа. Станц өнөөдрийн байдлаар 4 зуух, 3 машинаар цахилгаан эрчим хүчний 33-34 мВт-н ачаалалтай, дулааны эрчим хүчиндээ 2500-2600 тонн цаг усыг 90-100 хэмээр халаан Дархан хотыг дулаанжуулалт болон хэрэгцээний халуун усаар хангаж ажиллаж байна.
Дархан хотыг дулаан, цахилгаанаар тасралтгүй найдвартай хангах, компани зах зээлийн зарчимаар бусад станцтай өрөлдөхүйц болох үр ашигтай ажиллая гэвэл хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Тус станцыг өргөтгөсөнөөр Монгол улсын хэмжээнд өссөн нэмэгдэж байгаа Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг хангах, Дархан-Уул аймаг нь Монгол улсын хэмжээнд төвийн бүсийн тулгуур төв болон хүн ам нь өсч, үйлдвэрүүд шинээр баригдаж цахилгаан, дулааны хэрэглээ ихэсч байгааг бүрэн хангах боломжтой болно гэж үзэж байна.
200 мВт-р өргөтгөх урьдчилсан ТЭЗҮ-н тооцоо, судалгааг янз бүрийн хувилбараар хийлгэхээр 3 компанитай ярилцаж, урьдчилсан байдлаар тооцоо судалгаагаа ирүүлж мэргэжилтэнгүүдээ ажиллуулсан байна. Энд ажилласан мэргэжилтнүүд нь нүүрс нөөцлөх талбай, өргөтгөлийн ажлын бараа материал буулгах угсрах талбай хангалтгүй байгаад анхаарахыг сануулсан байна.
Дээрх компаниудаас ирүүлсэн мэдээллийн дагуу судалж үзээд тодорхой газруудыг эзэмшүүлэх талаар аймгийн удирдлагуудад саналаа хүргүүлсэн байна.