Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёр дугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 23. Буд гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Адал явдал дүүрэн өдөр. Дотоод тогтворгүй зан чанар тань одоогийн нөхцөл байдлаас зугтаж буйн илрэл байж болох юм. Өөрийн эрч хүч дээрээ тулгуурлаж асуудлыг нэг мөсөн шийдвэрлээрэй. Таны эрэлхэг зориг, эрч хүч олныг манлайлж удирдах авьяастай гэдгийг харуулна. Гэхдээ ямар ч чадвар ашиглалгүйгээр аливаа зүйлийн эхлэлийг тавих нь маш амархан байж болох юм. Төлөвлөгөөгөө гаргаад, хэр хурдтай явахаа тогтоосны дараа үүнээс огт салалгүй зуур. Ганц бие хүмүүсийн хувьд гэнэтийн урилга хайрын холбоог эхлүүлэх ба харин хосуудын дунд хуучирсан сэтгэл амтагдана. Хөгжилтэй байж өнөөдөр орой хайртдаа гэнэтийн бэлэг бариарай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ашигтай өдөр. Танд байгалиас заяасан авьяасаа гаргах боломж энэ өдөр байна. Таны удирдагч сугар гараг санчир гарагтай нэгдэх ба танд сайн зүйлүүд тохионо. Азаа турш. Урлаг хөгжмийн ажиллагаа амжилттай. Та ганц бие найзыгаа оройн хоолонд урин байгалийн үзэсгэлэнд зугаалах хэрэгтэй. Хосууд энэ шөнө жүжиг тоглож магадгүй. Гэвч жүжгээ амьдрал дээр буюу тайзан дээр тавих нь чухал. Ачааллаас гарах хамгийн зөв зам нь тэвчээр. Та амьдралынхаа бүхий л эерэг зүйлээ санаарай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр багш болон сурагч онцгой зүйлд зориулан сурах гүнзгий ухаж ойлгох чадвар тань ихэснэ. Хамгийн эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө хүмүүстэй томоохон хэлэлцүүлэг хий. Таны хүүхдүүдийн нэг нь спортын том тэмцээнд багаараа орох гэж байна. Түүний бүх зүтгэл хичээл нь шагнал авчирна. Тэнцвэртэй хоолны дэглэм барин зөв хооллох нь таны жинг хэвийн байлгахаас гадна эрүүл мэндийг тань сайжруулна.
АРСЛАН (7/23-8/22)
Хайртай хүн, сайн найз чинь сонсохыг хүсэхгүй байгаа зүйлийг танд хэлэх боловч асуудал нь сонсохоос өөр аргагүй болдог. Эдгээр хүмүүс таныг хайрлаж, худлаа ярихгүй гэдгийг сана. Заримдаа амьдралдаа сонголт шийдвэр гаргахад хэцүү байдаг хэдий ч хойшлуулах нь зөв зам биш. Санхүүгийн саад тотгор арилж, сая нэг санаа амарна. Гэр бүлийн гишүүд санал бодлыг тань таашаахгүй бөгөөд эцэг эхийн тань нэгтэй холбоотой асуудалд анхаарлыг нь хандуул. Хэрвээ аав юмуу ээж тань цаашид бие даан амьдрах чадваргүй байгаа бол хэзээ ч байсан тэдний цаашдын ирээдүйн талаар шийдвэр гаргах хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Эрч хүчтэй өдөр. Энэ өдөр эхлүүлсэн санаачилга илүү үр дүнтэй байна. Биеийн хүчний ажлаа энэ өдөр амжуул. Гэвч хэтрүүлэх хэрэггүй, та осолд өртөх магадлалтай. Бизнесийн шинэ санал тавигдана. Гэвч та санхүүгийн асуудал дээр болгоомжтой бай. Та боломжоосоо илүү мөнгө зээлж хүүг нь төлж чадахгүй байдалд орох шинжтэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Тогтворгүй өдөр. Танд яг л нүхэнд унаж хаашаа ч гарах гарцгүй болсон мэт санагдах бөгөөд бусад хүмүүс туслах туслахгүй байх огт хамаагүй энэ бүхнээс өөрөө гарахыг хичээ. Хэрэв тусламж авахыг үнэхээр хүсч байгаа бол өөртөө тусалж чадах хамгийн боломжтой хүнээс л асуу. Өөртөө бүрэн итгэлтэй байж чадвал иймэрхүү асуудлаас хол байж чадна. Ажлын дараа хамт олон тань хөгжилтэй үдэшлэг зохион байгуулах бөгөөд тэнд ирсэн олон төрлийн хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлж чадна. Ганц бие хүмүүс хүнтэй танилцана. Мөн та өөрийгөө урлагт хэр их дуртай гэдгээ олж мэднэ.
НУМ (11/22-12/21)
Боломжит өдөр. Ажилд орох тал дээр хэт их бардамнах хэрэггүй. Энэ хорвоо та хэнийг мэддэг, хэнийг мэддэггүй вэ гэдэг дээр тулгуурладаг. Энэ нь таныг бусдад туслаад, эргүүлээд хариу авч чаддаг томоохон хэмжээний танилын хүрээтэй болох хэрэгтэй гэсэн далд утгыг агуулж байгаа юм. Харин өөрийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол хамгийн эхлээд мэргэжлийн хэмжээнд цахим хуудастай болох хэрэгтэй. Тэгж байж олон мянган хэрэглэгчдийг татаж чадна. Оюуны хөдөлмөр эрхэлж, мэдлэгээ сайжруулах нь амьдралдаа нэн тэргүүнд тавих зүйлсийн нэг яахын аргагүй мөн. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн бүлгэмд одоо шууд элсэж, буяны байгууллагад тусалж дэмж. Энэ бол маш амархан.
МАТАР (12/22-1/19)
Адал явдал дүүрэн өдөр. Энерги, эрч хүчийн улаан эрхэс болох Улаан нүдэн гараг Жинлүүрийн чигт орж, таны эрч хүчээр сэлгэж байна. Танд эр бяр амтагдаж, өдөр тутмын амьдрал сэргэж эхэлнэ. Харин өдөр бүр уулзалддаг хөрш, ойрын хамаатан болон бусад хүмүүстэй маргаж, зөрчилдөж магадгүй. Гэхдээ та эдгээр хүмүүстэй нэгдэж чадахын зэрэгцээ олны хүчээр хүссэнээ авах болно. Жолооны шалгалт болон бусад тест бодсоноос хүнд байх тул сайн давтах хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Гайхалтай өдөр. Өнгөрсөн ажлын үр дүн гарна. Бардам зангаа хэтрүүлэх, бусдыг хэт шүүмжлэх аливаа нөхцөлд хянуур бай. Таны бүтээлч эрч хүч оргилдоо хүрч, та өөрийн авьяас билгээ харуулж, бүхий л төслөө амжилттай дуусгаж чадна. Нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал зөвлөгөөний ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно.
ЗАГАС (2/19-3/20)
Дахин сэргэлтийн өдөр. Гэрээ засч сайжруулах, ном зохиол бичих, тусгай сургалт дамжаанд элсэхэд яг тохирсон сайхан цаг. Энэ сарын энерги хувийн эсвэл ажил хэргийн хамтрагчид тань урсан орох болно. Хэрвээ бизнесийн хамтрагч тань уур уцаартай харин та гарахыг хүсэж байгаа бол одоо харилцан шийдвэр гаргахад боломжтой цаг ирж байна. Хуультай холбоотой ажил хэрэг тань амжилттай шийдвэрт хүрнэ. Ялангуяа салах эсвэл ажил мэргэжилтэй тань холбоотой асуудалд.