Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 96 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой богино хугацааны сургалт 2016 оны 11 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд явагдсан байна.
Сургалтад аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд болон төрийн албан хаагчид хамрагдсан юм.
Сургалтанд хамрагдагсдад 7 багш 30 сэдвийн хүрээнд 80 цагийн хичээлийг заасан аж.Төрийн албан хаагчид сертификатаа гардан /2016.12.26/ авлаа.
Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 1872 төрийн албан хаагч байдаг бөгөөд чадавхжуулах сургалтанд 71 удирдах албан тушаалтан, 123 төрийн албан хаагч хамрагджээ.