|

Орон сууцны ерөнхий шитний өрөөнд 90 айл өрх аюултай нөхцөлд амьдарч байна


Дархан-Уул аймгийн Дархан сумын орон сууцны байруудад 186ш цахилгааны шитний өрөө байдгаас 57 цахилгааны шитний өрөө-зоорийн давхарт, 129 цахилгааны шитний өрөө-орон сууцны байрны 1 дүгээр давхарт зориулалтын өрөөнд байрладаг байна. 


1 дүгээр давхарт байрладаг 126 цахилгааны шитний өрөөний 90 шитний өрөөнд хүн амьдран сууж, 111 цахилгааны шитний өрөөг агуулах, контор, үйлчилгээ, ААН-ийн зориулалтаар ашиглаж байна. Харин цахилгааны шитний 90 өрөөнд хүн амьдран сууж байгаагийн 62 цахилгааны шитний өрөөг аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 32-р тогтоолоор зориулалтыг нь өөрчлөн иргэдэд хувьчилж гэрчилгээ олгосон байдаг. Дархан хотын орон сууцнуудын ерөнхий шитийг хувьчилсан нь засвар үйлчилгээ хийх, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх дуудлага дуудлага барагдуулахад хүндрэлтэй. Ерөнхий шитний өрөөний цахилгаан тоног төхөөрөмжүүд ашиглалтын явцад гэмтэх, гал гарах аюултай тул хүний амь нас эрсдэх, гал түймрийн аюул гарч болзошгүй, оршин суугчдын аюулгүй байдал алдагдах, осол аваарь гарах ноцтой нөхцлийг бүрдүүлж байгааг танилцууллаа. 


Мөн хуваарилах байгууламж, дэд станц, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас зөрчиж орон сууц, гэр хашаа барьсан, хашаагаа тэлж сунгасан 165 айл өрх байгаа аж.

 

Цаашид:
1. Цахилгааны шитний өрөөнд амьдарч байгаа иргэдийн амь нас эрсдэх, галын аюул, оршин суугчдын аюулгүй байдал алдагдах, осол аварь гарах ноцтой байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд Цахилгааны шитний өрөөний хувьчлалыг судлах, эргэн харах. 
2. Хүний амь нас эрсдэх, галын аюултай байдал үүсгэхгүйн тулд Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлөх ажлыг хамтран зохион байгуулах
3. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн иргэдэд газар болон газрын гэрчилгээ олгохгүй байх. 
4. Шинээр газар олгохдоо хамгаалах зурвас зөрчихгүй байх. 
5. Ерөнхий төлөвлөгөө хийхдээ шугам сүлжээ барьж байгуулах зурвас газрыг төлөвлөх шаардлагатай байна гэв.