Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 8. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 12. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй, өглөгт охин одтой, улаан бар өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
Золиг гаргах, бумбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Шинэ ажил, санаачлагаа бусдад танилцуулах өдөр. Гэхдээ мэдээж хөзрөө дэлгэх болоогүйг сана. Таныг олон хүмүүс сонсоно. Та өнөөдөр тэдгээр хүмүүст нөлөөлөх чадвартай байна. Хамтрах сайн түнш олдох магадлал өндөр байна. Удирдлагаасаа та магтаал сонсоно.
ҮХЭР (4/20-5/20)
Уян хатан байх өдөр. Өнөөдөр та хувь заяатайгаа эвлэрэлгүй сөрж нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Гэвч чухал үед зарим зүйл дээр буулт хий. Карьераа өсгөхийн тулд удирдлагатайгаа долигнох шаардлага гарвал үг дуугүй дага. Хамт ажиллагсадтайгаа сайн анд нөхдийн харьцаатай бай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ихэнх ихэрүүд азтай байж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж таалагдана. Хөрөнгө мөнгөндөө арвич хямгач ханд. Илүү ашиггүй зардал гарч ирж магадгүй байна. Өнөөдөр таныг олны талархлыг хүлээх үйл явдал хүлээж байна. Тайван, хөгжилтэй бас тооцоотой бай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бухимдалтай өдөр. Танаас бүгд хамаарахгүй хир нь таныг уурлуулж бухимдуулах үйл явдал удаа дараа болно. Бухимдлаа барихгүй бол ойр дотны хүмүүсээ өөрөөсөө түлхэнэ. Ажилдаа төвлөрөхөд хэцүү бол өөр хялбар зүйл бодож олж цагийг өнгөрүүл. Зарим зүйлийг хүчээр хийх гэж өөрийгөө зовоох хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)
Шийдвэр гаргах мэдээ хүлээн авна. Үүний үр дүнд найдвартай хамтарч ажиллах түнштэй болох боломж гарна. Цаашдын үйл ажиллагаанд чинь том ач холбогдолтой хөрөнгө оруулалт болно. Үүний үр дүнд хямралын байдал сайжирна. Зорилгодоо хүрэхийн тулд та их хөдөлмөрлөх шаардлагатай болно. Хамгийн гол нь нийт үйл ажиллагааныхаа үргүй зардлуудыг ихээр танах хэрэгтэй байна.
ОХИН (8/23-9/22)
Албан тушаалаа ахиулахад бэлд. Энэ нь танаас зөвхөн удирдах чадвар бус хамт олныг нэгтгэх, нэгдсэн зорилготой, ажлын ур чадвартай баг бүрдүүлэхийг шаардана. Болж буй нөхцөл байдлыг зөвхөн танд зориулсан од эрхэсийн бэлэг тэмдэг гэж эерэгээр хүлээн авч өөрийгөө зоригжуул. Та ажил төрөл, албан тушаал дэвших явц амжилттай болно гэдэгтээ итгэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бүхий л харьцаанд сайн өдөр. Ажил дээрх төслүүд таны сэтгэлд нийцнэ. Таны идэвх зүтгэл, ажил хэрэгч байдал тань удирдлагаасаа болон бизнесийн түншүүдээс үнэлэлт авна. Эхэлсэн ажлаа цэгцлэх, тайлан гаргах, түншүүддээ шинэ мэдээ явуулах зэрэг нь үр дүнтэй байна. Таны хайрладаг хүн тань өнөөдөр сэтгэл татам байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Төөрөгдөлд орох өдөр. Та ямар нэгэн үзэл суртлаар эсвэл худал амлалтаар хууран мэхлэгчдийн нөлөөнд автаж болзошгүй. Ямар нэгэн шинэ сургаалийг үнэмшихийн өмнө болгоомжтой байж сайтар тунгаа. Гэнэтийн олз, амар хялбар амьдрал энэ дэлхийд үлдээгүй байхгүй гэдгийг анхааруулъя. Эелдэг, ухаалаг байж амьдралаас хүртэх ёстойгоо аажмаар өөрчил.
НУМ (11/22-12/21)
Нөөц бололцоог нэмэгдүүлэх өдөр. Хэн ч таамаглаж байгаагүй тийм авьяас чадварууд тань илэрнэ. Ашигтай хүмүүстэй танилцаж магадгүй байна. Ажил хэрэгч хүмүүс, менежерүүдэд шинэ боломж бололцоо нээгдэнэ. Эрүүл чийрэг бие, өөдрөг сэтгэл санаа нь хамгийн хүнд ажлыг хийж гүйцэтгэж дуусгах боломж олгоно.
МАТАР (12/22-1/19)
Ашиг орлоготой өдөр. Од, эрхэсын тааламжтай нөлөөгөөр наймаа эрхэлдэг хүмүүс ашигтай ажиллаж, худалдан авагчид ашигтай наймаа хийж, гэр бүлийнхэндээ бэлэг сэлт авна. Энэ боломжийг ашиглан эцэг эх, хөгшчүүлтэйгээ харьцаагаа сэргээж ав. Яг одоо л гэр бүлийн эмзэг асуудлаа хэлэлцэх цаг. Өмчлөлийн маргааныг шийдвэрлэнэ.
ХУМХ (1/20-2/18)
Өдрийн турш эрч хүч ихтэй байх тул эрүүл мэнд сайн байна. Эрүүл ахуйн дасгал болон сувилалын арга хэмжээнээс бүү хоцор. Их ажлынхаа хажуугаар зав чөлөө гарган усан сан, биеийн тамирын танхимд оч. Ажил хэргийн хувьд өөртөө итгэлтэй шийдэмгий байж шинэ санаагаа хэрэгжүүл. Идэвхтэй байж, танилын хүрээгээ тэлж, ажил хэргийн холбоо тогтоо.
ЗАГАС (2/19-3/20)
Хамтрагчаа сонгох өдөр. Гэрээ хэлцэл, хамтран ажиллах саналуудаас сонголт хийх болно. Нууцлаг байдал хэрэггүй, бүхнийг хуулийн дагуу хий. Хямралтай байсан ч мөнгөний төлөө хийх бодлогогүй алхам хожим хор уршиг тарина. Өдрийн эхэнд уулзалтын үйл ажиллагаанаас зайлсхий. Гэр бүлийнхний тань эрүүл мэндтэй холбоотой хүндрэл бэрхшээл тулгарч магадгүй.