|

Суданы хойд нутагт 4500 жилийн өмнө баригдасан бэхлэлтийн туурийг олжээ

Суданы хойд нутагт 4500 жилийн өмнө баригдасан бэхлэлтийн туурийг олжээ

 

Археологичид Суданы хойд нутагт нэлээд эрт үеийн цайз байгааг олж илрүүлсэн тухай "Ат-Тарик” сонинд мэдээллээ.

Энэхүү томоохон нээлтийг Вади-Хальф суурингаас баруун зүгт 30 км-ийн зайд цөл газарт ажиллаж буй Германы судалгааны баг хийжээ. Уг цайз 4500 жилийн өмнө Египетийн фараонуудын шинэ хаанчлалын эрин үед баригдсан аж.

Археологичдын багийн ахлагч, профессор Клаудия Низ-ийн ярьснаар, намхавтар уулын оройд баригдсан энэхүү цайз нь 80 гаруй өрөө тасалгаатай бөгөөд тэдгээрийг эрдэмтэд нарийвчлан судлах ажээ. Тэдний хэлснээр, ойрын долоо хоногуудад шинэ нээлт хийгдэнэ гэдэг нь тодорхой болсон аж. 

1931 онд Хойд Суданы энэ бүс нутагт америкчууд археологийн малтлага хийж байжээ. Гэвч тэд ямар ч түүхэн дурсгалт зүйлс олоогүй учраас хээрийн малталтаа зогсоосон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn