Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 7 дугаар Хуралдаан өнөөдөр /2017.05.05/ хуралдаж, 87,1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Өнөөдрийн хуралдаанаар "Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцүүлж, Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах болно” хэмээн онцлоод аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 6 дахь удаагийн Хуралдаанаас хойш Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол болон хэрэгжилтийн талаарх мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ.
Хуралдаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат "Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай илтгэсэн юм.
Тиймээс "Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагыг үндэслэн аймгийн 2017оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн” гэв.
Мөн аймгийн 2017 оны төсвийн тодотголд аймгийн Аудитын газраас өгөх саналыг Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ч.Чүлтэмбат, аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны санал дүгнэлтийг тус хорооны дарга Б.Жавхлан нар тус тус танилцууллаа.