|

​Шарилжгүй Дархан аян нээлтээ хийж 30 гаруй иргэд түр ажлын байраар хангагдлаа

​Шарилжгүй Дархан аян нээлтээ хийж 30 гаруй иргэд түр ажлын байраар хангагдлаа

 

Аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачлагаар 2015 оноос эхлэн шарилжгүй дархан аяныг иргэд, Төрийн бус байгууллагатай хамтран 3-н үе шаттай явуулж эхэлсэн. Тус аяны хүрээнд нийтдээ 20930 м2 хог ургамлыг устгаж иргэдийнхээ ая тухтай байдлыг хангаж байсан билээ аймгийн Засаг даргын. 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус аяныг дэд хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд өнөөдөр Шарилжгүй Дарханы аяны 1 дүгээр шат нээлтээ хийлээ. Урин дулаан цаг ирэх үед шарилж буюу хогийн ургамлаас шалтгаалсан олон төрлийн харшил хэн бүхний сэтгэлийг түгшээх болсон. Энэ байдлаас гарах хамгийн оновчтой арга бол шарилжыг үе шаттайгаар устгах явдал юм. Тэр ч утгаараа энэхүү аяныг аймгийн төрийн байгууллагуудтай хамтран явуулж эхэллээ. Шарилжгүй Дархан аяны хүрээнд 30 гаруй иргэд түр ажлын байраар хангагдана. Аймгийн хэмжээнд ургаж байгаа ургамлын 75%-ийг шарилж, луулийн төрлийн ургамал эзэлдэг бөгөөд нийт 131 га талбайд шарилж, лууль болон бусад төрлийн ургамал ургаж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог ургамалтай тэмцэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, ургамлын тоосжилтоос үүсч байгаа харшлын өвчнийг бууруулах зорилготой энэхүү аян явагдаж байна. Аяны арга хэмжээнд мэргэжлийн байгууллагууд хяналтыг тавих ажээ. Өнөөдрөөс эхэлж байгаа шарилжгүй Дархан аяны 1 дүгээр үе шатны хүрээнд хор цацахаас гадна гар, механик хадуурыг ашиглан шарилжыг устгах ажээ. Шарилжгүй Дархан аянд Дарханчууд та бүхэн идэвхтэй оролцож байгууллага бүр өөрсдийн эзэмшлийн 50 метр газрынхаа шарилжыг устгах хэрэгтэй байна.