Энэ сарын 4-8-ны хооронд Нийтийн Аж ахуй үйлчилгээний газраас эрхлэн Дархан хотын авто замын мөсжилтийг арилгах зорилгоор 9,3 тн давс цацжээ.
Аймгийн НААҮГ-ын дарга Г.Гантулга аймгийн удирдлагуудад НААҮГ-аас өнгөрсөн долоо хоногт тохижилтын инженертэй хамтарч Зам талбайн шинэчилсэн хэмжээг гаргасан тухай танилцууллаа. Мөн Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор, Дүүжин гүүр, Морин хуур цогцолбор, Дархан сумын 15 дугаар багийн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.