|

Террорист этгээдтэй гэрлэсэн Герман охиныг баривчилжээ

Террорист этгээдтэй гэрлэсэн Герман охиныг баривчилжээ

 

Иракийн хэт даврагч "Халифатын вант улс” бүлэглэлд элсэхийн тулд эх орноосоо зугтаасан герман охины шинэхэн видео бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Линда Вензел гэх 16 настай охиныг Иракийн армийнхан Мосул хот дахь нэгэн нурсан байгууламжаас олсон байна. Охин Иракт ирсэн даруйдаа террорист бүлэглэлийн дайчинтай гэр бүл болжээ.

 

Армийнхан охинтой цуг байсан террористуудыг баривчилсан бол охиныг шууд шоронд хүргэсэн аж. Түүнийг терроризмын гэмт хэрэгт буруутгаж буй юм.

 

Иракийн эрх баригчид Исламын улсын дайчинтай гэр бүл болсон гадаадын иргэнийг цаазаар авах ялаар шийтгэдэг аж.  Охин өнгөрсөн онд интернэтээр Исламын улстай холбоо тогтоож улмаар Германы хойд хэсгийн Пулснитц хотоос зугтаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг