Япон Улс батлан хамгаалахын зардалдаа 48 тэрбум ам.доллар төсөвлөж, бүс нутгийн хэмжээнд үүсч болзошгүй дайн, байлдааны эсрдэлээс сэргийлэхээ мэдэгдлээ.
Сүүлийн саруудад Умард Солонгос алсын болон ойрын тусгалт баллистик пуужингийн туршилтын тоогоо үлэмж хэмжээгээр нэмэх тэр ч бүү хэл Япон улсын дээгүүр пуужин хөөргөсөн явдал нь Токиод сэрэмжээ нэмэхийг шаардах болсон.
Япон улс 48 тэрбум ам.долларын хөрөнгийг пуужингийн цохилтоос хамгаалах техник хэрэгсэл, боловсон хүчин, зэвсэг хөгжүүлэлтэд зарцуулахын сацуу 2018 оноос эхлэн Батлан хамгаалахын төсвөө нэмэх шийдвэрийг гаргажээ. Япон улс Дэлхийн II дайнд ялагдсанаас хойш анх удаа ийм их хөрөнгийг цэрэг зэвсэгийн салбарт төсөвлөж буй юм.
Т.Бат