|

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна

 
 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар "Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулах талаар хэлэлцэв. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас тус төвийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байгуулахаар болсон талаар Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдсанаар ажил олгогч, иргэд, ААН-үүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 952391 хүн байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.1 хувьтай байна. "Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас шинээр бий болсон ажлын байрны тоог 30 мянга, байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоог 20 мянга, түр болон цагийн ажлын байраар хангагдсан иргэний тоог 15 мянга болгож хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүнийгээ дагаад ажилгүйдлийн түвшин 8.1-6 хувь хүртэл буурна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг танилцууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйлчилгээний төрөл:

Үйлчилгээний төрөл

Тайлбар

Ажил хайгч иргэнийг бүртгэх,

ажил олгогчдын мэдээллийг хүргэх

-    Өөрийн биеэр ирж бүртгүүлэх, үйлчилгээ авах

-     Цахим буюу бүртгэлийн программын холбоосоор

-     Утасны аппликейшн суулгаж, бүртгүүлэх

Ажил олгогчийн ажлын байрны захиалга авах

-       ААНБ ирж өгөх

-       Цахим буюу бүртгэлийн программын холбоосоор

-       Утсаар, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр

Ажлын байранд зуучлах

-       Job matching / ажлын байрны тохироц /

-       Байнгын ажлын байр бүртгэл, захиалга, зуучлал,

-       Түр, улирлын ажлын байр

-       Цагийн ажлын байр Хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтарч ажиллана.

-       судалгаа буюу эргэх холбоо бий болгох

-       Шинээр төгсөгчдийг дадлагажуулах ААНБ-д зуучлах

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх

-       Ажил хайгч иргэдэд

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд /бэрхшээлийг харгалзах /

-       Их дээд сургууль, коллеж, МСҮТ суралцагчид, төгсөгчид

-       Ерөнхий боловсролын сурагчид бага, дунд ахлах анги

-       Сургуулийн өмнөх боловсролын суралцагчид /Боловсролын байгуулагатай хамтрах/

-       Бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр өгөх /Сэтгэл зүйчтэй хамтрах /

-       МУ-д эрэлттэй мэргэжил ба мэргэшил, Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллэр хангах

-       Анкет, өргөдөл CV бичих, Ажлын ярилцлагад бэлтгэх

Сургалт

1. Хувь хүний хөгжил, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх нөлөөллийн багц сургалт

Сургалтын багш нарыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд дараах заалтыг тусгана:

-       Сургалтанд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамж, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан урамшуулал олгоно. Хангалтгүй тохиолдолд гэрээг цуцална.

-       Сургалтын багш нартай программаар холбогдож, сургалтын ирц, явц, үр дүнгийн мэдээллийг бүртгэнэ.

2. Аж ахуй эрхлэлт, чадамжид суурилсан сургалт

- Газар тариалан эрхлэлтийн вакуумжсан сургалт                                       /Агропаркийн талбайд /

-  Өвөл, зуны хүлэмж, нарийн ногоо тариалах сургалт

3. Мэргэжлийн ур чадвар олгох, давтан мэргэшүүлэх сургалт

4. Үйлдвэрлэл дээрх сургалт

5. ХАБЭА-н сургалт

Ажил олгогчийг дэмжих

-       ХЭДТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан жижиг зээлийн санхүүгийн дэмжлэг

-       ХЭДТХ-ийн 13 дугаар зүйлийн дагуу олгох ажил олгогчийн дэмжлэг

-       Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдэд хөнгөлөлттэй зээл

-       Бизнес инкубацийн үйлчилгээ

-       Иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, хөхүүлэн дэмжиж, борлуулахад нь чиглэсэн үйл ажиллагаа

-       Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сул чөлөөтэй ажлын байр болон шинэ ажлын байраа бүртгүүлж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангасан Нийслэлийн "Шилдэг Ажил олгогч” шалгаруулж, урамшуулах журам боловсруулан батлуулна.

-       Ажил олгогч бүр бизнесийн түншлэл бий болгох, төр болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын түншлэлийг нэвтрүүлэн ажиллана.

Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

-       Гадаадад сурч, ажиллаж байгаа болон буцан ирэгсдийг бүртгэл, мэдээллийн сан үүсгэх

-       Игэдийн дадлага, туршлага, ажиллаж байсан салбарын шинэ санаа, технологийг нийслэл хотод нутагшуулах, гарааны бизнес, Start up дэмжлэг

Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

-       Ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэлжүүлэх, онцлог тус бүрээр сан

-       Иргэдийн онцлогт тохирсон зохистой хөдөлмөр эрхлэлт

-       Газар тариалан эрхлэх вакумжсан сургалтын орчин бүрдүүлж, сургалт зохион байгуулна.

-       Өвөл, зуны загвар хүлэмж байгуулж, нарийн ногоо тариалах арга ажиллагааны сургалтыг

-       Газар тариалангийн чиглэлээр олон улсын туршлага судлах, эх орондоо нутагшуулах арга хэмжээг

Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа

-       Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр ангилсан бүртгэл, сан

-       Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тодорхой бүлгүүдэд үе шаттай  нөлөөллийн сургалтууд

-       "Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг албажуулах төсөл” боловсруулна.

Сэтгэл зүйн зөвлөгөө

-       Хувь хүний зан ааш, чиг хандлагыг тодорхойлох сорил, нөөц боломжийг нээхэд туслах

-       Ажилгүйдлээс үүдэлтэй сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах

-       Хамт олны уур амьсгал, эерэг хандлагыг бий болгох, ажлын бүтээмж дээшлүүлэхэд туслах

-       Ажил, мэргэжлийн стрессийг даван туулахад туслах

-       Ажил, амьдралын баланс, тэнцвэртэй байдлыг бий болгоход туслах г.м

Хуулийн зөвлөгөө

-       Хөдөлмөрийн тухай хууль,

-       Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль,

-       Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,

-       Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль,

-       Гадаад оронд хөдөлмөр эрхлэх талаар зөвлөгөө авах

-       Мэргэжлийн боловсрол сургалтын тухай

-       Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай

-       Ажлын байр, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, бүртгэх талаар мэдээлэл авах

-       Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, эрх ашгаа хэрхэн хамгаалах

-       Хамтын гэрээ байгуулах болон маргааныг хэрхэн шийдвэрлэх  г.м

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх

-       Хөдөлмөрийн яамнаас батлагдсан хөтөлбөрийн мэдээлэл

-       Хөтөлбөрт хэрхэн хамрагдах арга зам, зааварчилгаа

-       Санхүүгийн дэмжлэг, жижиг зээлд хэрхэн хамрагдах, үе шатууд

-       Мэргэжлийн болон давтан сургалтын эрх бүхий байгууллагуудын мэдээлэл, Сургалтын төрөл чиглэл

-       МСҮТ-ийн үйл ажиллагаа болон бэлтгэдэг мэргэжлийн талаарх мэдээлэл

Хүүхэд түр саатуулах  үйлчилгээ

-       Төвийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагдах хугацаандаа хүүхэд түр саатуулах үйлчилгээг авч болно.

-       Хүүхэд асрагч нь тусгай зөвшөөрөлтэй, туршлагатай ажилтан байна.

-       Ариун цэврийн өрөөнд хүүхдийн живх солих зориулалтын тавиур, ХБИ-д зориулсан суултуур байршуулсан байна.

Дохионы хэлмэрчийн үйлчилгээ

-       Хэл, ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд дохионы хэлмэрчийн тусламж авах

Уулзалт, сургалтын танхим 
ашиглах үйлчилгээ

-       Ажил олгогч, ажил хайгч нарт уулзалт, ярилцлага хийх, сонгон шалгаруулалт зохион байгуулах боломж

Дундын оффис ашиглах үйлчилгээ

-       Гарааны бизнес эхлүүлж буй хүмүүст үнэ төлбөргүй компьютер, интернет, суурин утас, принтер, скайнер, канон хуваарийн дагуу ашиглах боломж

Төрөлжсөн мэдээллийн стенд дэлгэц

-       Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

-       Төвийн үйлчилгээний мэдээлэл

-       Сургалтуудын төрөл, хуваарь

-       Ажлын байрны зар