|

БНАСУ-д хориг тавих шинэ тогтоол батлав

 
 БНАСУ-д хориг тавих шинэ тогтоол батлав

22-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2397-р тогтоол баталж, БНАСАУ-д улам  хатуу хориг тавихаар шийджээ.

Энэ тогтоолд, БНАСАУ-ын боловсруулсан нефтийн импортыг одоогийн 2 сая  баррелиас 500 мянган баррель болгон багасгаж, түүхий нефтийн импортыг жилд 4 сая  баррелиас илүүгүй байлгаж, тус орны хилийн чанад дахь ажилтнуудыг товлосон  хугацаанд нь эргүүлэн буцаах зэрэг агуулга багтжээ. Үүнээс гадна, БНАСАУ-ын  хүнсний бүтээгдэхүүн, машин механик, электрон төхөөрөмж, модон материалын  экспорт, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механик зэргийн импортод хориг  тавих тухай заасан байна. Мөн зургаан талт хэлэлцээг эртхэн сэргээж, Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтыг эртхэн биелүүлэхийг санал болгов.  

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон  гүйцэтгэгч Ү Хайтао тогтоол баталсны дараа хэлэхдээ: Хориг тавих нь зөвхөн арга  барил төдий биш түүнд түшиглэж асуудлыг зохицуулахыг хүсэх хэрэггүй. Талууд  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энх тайван, тогтвортой байдалд  ашиггүй үг яриа, үйл ажиллагаагаа даруй зогсоож, байдлыг эртхэн намжаан, Аюугүйн  зөвлөлийн холбогдох тогтоол шийдвэрийг мөрдөж, асуудлыг эвээр зохицуулахыг  хичээх хэрэгтэй. Мөн өөр өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, асуудлыг энх  тайвнаар зохицуулахаа баримталж, хэлэлцээг эртхэн сэргээхийг бодолцох ёстой  гэжээ.

Энэ бол 2006 оноос хойш БНАСАУ-ын цөмийн туршилтын төлөвлөгөөнд  холбогдуулж Аюулгүйн зөвлөлөөс гаргаж байгаа 10 дахь хоригийн тогтоол  юм.