–Энэ онд олон түмний анхааралд өртөж олонтаа ярьж, хэлэгдэж, бичигдсэн, онч мэргэн үгсийг хүргэж байна
1. Монгол ялна
/АН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны гол уриа/
2. Монгол наадамд эрлийз морьдыг уралдуулахгүй
/Баяр наадмын төв комиссын дарга, шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс/
3. "Өөр гарц байна. Энэ бол МАХН, түүний нэр дэвшигч С.Ганбаатар. Бидэнд итгэ” гэж хариуцлагатайгаар хэлье.
/МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас иргэд, сонгогчдод хандаж гаргасан сонгуулийн уриалгаас/
4. Сайнхүүгийн Ганбаатар миний бие Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд туйлын хариуцлагатай хандаж есөн зүйлт Гэрээг ард түмэнтэйгээ байгуулж байна.
ГЭРЭЭГЭЭ 100 ХУВЬ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
БИДЭНД ИТГЭ.
/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээнээс/
5. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл
/Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын "Их аяныг эхлэхүй” мөрийн хөтөлбөрийн "Есөн хүсэл, есөн зорилт”-оос/
6.Баялгийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хүнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, өлслөө, турлаа, үхлээ.
/Баабар. "Золбин нохойн гэдсэнд шар тос тогтдоггүйн учир”
"Өдрийн сонин”, 2017.04.19. №088 /5655/
7.Нийгмийн баялгийн хуваарилалт Монголд түгшүүр зарлах хэмжээнд хүрээд байна. Нийт хүн амын таван хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байна. Дундаж давхаргыг бий болгосноор нийгмийн баялгийг илүү үр дүнтэй хуваарилах боломж бүрдэнэ…
/УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал. "Монголын мэдээ” сонин, 2017.4.24. № 080 /4694/
8.Ярьдаг хүний эрин үе дуусч, хийдэг бүтээдэг хүний эрин үе эхлэхийг Монголын нийгэм хүлээж байна.
/Н.Гантулга. "Монголоор дүүрэн шүлсээ үсчүүлсэн хүмүүс”,
"Өдрийн сонин”. 2017.05.04. № 100 /5667/
9.Овтой нь дэндсэн шаар
Оргож зугтаагсдын шийр
Оёос даахгүй хөсрий таар
Оршуулах нутаггүй өмхий хүүр
/Оффшорчдыг эсэргүүцсэн бүх нийтийн цуглаан дээр Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хэлсэн үгнээс. 2017 оны тавдугаар сар/
10. Монголчууд бид хонь шиг чимээгүй өрлүүлж амьсгал хураах уу, чоно шиг хавханд орсон хөлөө тас хазаад босч тэмцэх үү гэдэг сонголт байна.
/Г.Уянга. "Бидний тэмцэлд 5000 гаруй хүн гарын үсэг зурсан”,
"Зууны мэдээ” сонин. 2017.5.9. № 93 /5540/
11.”Хэрэв УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулбал би гарын үсэг зурна. Дэмжинэ”.
/АН-ын дарга С.Эрдэнэ. "УИХ-ыг тараая гэвэл би гарын үсэг зурна. "Зууны мэдээ” сонин. 2017.11.15. № 228/5675/
12."МАНАН” бүлэглэл гурав дахь хүчинд дургүй. Ихэнхийг нь хөлд орохоос өмнө "хөнөөчихдөг”. Тухайлбал, Хөдөлмөрийн үндэсний нам, Эв нэгдэл, тусгаар тогтнолын нам гэх мэт. Тэдний шүдний өвчин бол МАХН болоод байна. Аль эрт устгах гэж оролдсон ч Н.Энхбаяр байсан тулдаа тэссэн. С.Ганбаатар орж ирээд Ерөнхийлөгч болох дөхсөн. Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёр олон иргэний сүүлчийн найдвар юм даа”
/БНН-ын дарга Б.Жаргалсайхан. "МАНАН бүлэглэл гуравдагч хүчинд дургүй”.
"Зууны мэдээ” сонин. 2017.12.12. № 247 /5694/
13."МАХН гээд байгаа нь үндсэндээ Энхбаяр өөрөө л юм ш дээ. Моторгүй завиар хол явах бил үү. Энхбаяр намын даргаасаа авахуулчихав уу. Баасанхүү намаасаа хөөгдчихөв үү. Зүгээр байгаа хүнийг зүгээр л байлгахсан”
/МУНН-ын дарга Б.Батболд. "Моторгүй завиар хол явах бил үү?”, "Зууны мэдээ” сонин. 2017.12.13. № 248 /5695/
14."Би юунаас ч айхгүй. Амь насаа алдахаас ч айхгүй. Ард түмнийхээ итгэлийг алдахаас л айж байна”.
/Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болоод Ухнаагийн Хүрэлсүхийн УИХ-ын чуулганд 2017.10.4-нд хэлсэн үгээс/
15."Монголын цагдаа улс төрийн цагдаа болсон. Цагдаа хүчний байгууллагыг улс төрийн цагдаа болсон явдлыг таслан зогсоох нь миний эхний алхам байх болно. Би хэзээ ч улс төрийн зорилгоор цагдаа хүчний байгууллагыг ажиллуулахгүй "
/УИХ-ын 2017.10.18-ны өдрийн чуулганд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үгээс/
16."Баасанхүү бол хуульч нэртэй хулгайч, Хурцын хонины хонхорт хоргодсон төлөг”
/УИХ-ын 2017.11.16-ны өдрийн чуулганд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн үгээс/
17.Энэ харийнхантай нийлж улс орныхоо язгуур эрх ашгийг худалдаж хохироогоод байгаа гишүүд чинь тэнгэрээс буугаад ирээгүй, та бидний сонголтын үр дүн. Үүнийгээ засаж зөв хүнээ сонгож төрийг түшүүлсэн цагт төр цэвэршиж олон түмний эрх ашгийг хамгаалдаг болно.
/УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ТV-9 телевизэд өгсөн ярилцлагаас/
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин