|

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

 

Замын-Үүдэд босгох 69-ийн хөшөөний загвар

Ульяновскийн автомашины завод 2017 онд автомашины экспортоо 47 хувиар нэмэгдүүлсэн байна. Нийтдээ 5101 тээврийн хэрэгслийг өнгөрсөн онд гадаадад илгээжээ. 2018 онд энэ тоог 8 мянгад хүргэхээр төлөвлөсөн байна.

2017 онд "UAZ" машин Монголд хамгийн олон зарагдсан бол дараа нь Хятад, Эквадор улсууд оржээ. Ульяновскийн заводын тоног төхөөрөмжийг гадаад, дотоодын 41 улс оронд нийлүүлдэг ба 2016 оноос хойш Казахстан, Беларусь, Узбекстан улсууд худалдан авалтад тэргүүлж ирсэн нь хэвээр байна.

XX зуунд УАЗ машинууд Монголын оршин суугчдын дунд түгээмэл болсон. УАЗ-469 нь үнэхээр үндэсний машин болжээ.

2017 оны 5-р сард монголын «Серебряный сокол» авто клубын тамирчин Замын-Үүдэд энэхүү машины хөшөөг барьж суурилуулах санаачлагыг гаргасан. Сумын захиргаа энэ санааг баталсан.

Эх сурвалж: Babr24.com