Зэрлэг амьтдын хууль бус агнах болон тэдгээрийн арьс, эд эрхтэнг худалдах явдлыг таслан зогсоох арга хэмжээний хүрээнд 4 мянга гаруй үхсэн амьтдын эд эрхтнийг Непалд устгасан байна.
Даваа гарагт тус улсын Катманду хотоос өмнө зүгт орших Читван хотод устах аюулд хүрээд байгаа хирсний эвэр, бар, ирвэс, цасны ирвэс, Зүүн Өмнөд Азийн цоохор ирвэсний хураан авсан арьсыг шатаажээ.
Непалын Гадаад хэргийн сайд Прахаш Шаран Махат "Биологийн төрөл зүйлийн олон улсын өдөр"-ийг тохиолдуулан Читваны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэдгээр амьтдын арьс, эд эрхтний хураагдсан үлдэгдэл нөөцийг шатааж устгасан гэдгийг дурдлаа.
"Үхсэн зэрлэг амьтдын эд эрхтний үлдэгдэл нөөцийг ингэж шатаан устгаж байгаа нь зэрлэг амьтдын эд эрхтэн зөвхөн амьд байхдаа л үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулна гэж найдаж байна. Энэ үйл явдал амьтдын арьс, эд эрхтний хууль бус худалдаанд цохилт болно” гэж Ой, хөрс хамгаалах яамны ерөнхий нарийн бичгийн дарга Махешвар Дакал ярьжээ. 20 жилийн өмнө Непал улсад амьтдын арьс, эд эрхтнийг шатаан устгаж байсан аж.
Бар болон нэг эвэрт хирсний тоо толгой сүүлийн 20 жилд Непалд өссөн бөгөөд Читван бол тэдгээр амьтдын хувьд орон гэр нь болоод байгаа юм. Албан ёсны тоо бүртгэлээс үзэхэд, 20 жилийн өмнө 91 бар, 372 хирс байсан бол одоо 198 бар, 645 хирс байгаа аж.
Хууль бус ан агнууртаэй хатуу чанга бодлогоор тэмцэж, бэлчээрийн менежмент явуулсны үр дүнд олон нийтийн ойлголт ухамсар дээшилсэн явдал нь амьтдын тоо толгой өсөх үндэс болсон гэж албаныхан үзэж байна.
Энэ удаад 1 100 кг зааны соёог шатаахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Зааны соёог цельсийн 900 градусаас дээш халуунд шатаадаг бөгөөд ийм халуун ялгаруулдаг шатаах зуух Непалд байдаггүй аж.
Энэ удаад 1 100 кг зааны соёог шатаахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Зааны соёог цельсийн 900 градусаас дээш халуунд шатаадаг бөгөөд ийм халуун ялгаруулдаг шатаах зуух Непалд байдаггүй аж.
Х.Сарнай
Эх сурвалж: www.TODAY.mn