Тийнхүү АНУ-ын эрдэмтэд ийм хамгийн сайн эмийг олжээ. Ойр дотнын хүнээсээ хагацах юмуу тэр нь нас барахад хүн сэтгэл санааны хүнд байдалд ордог.Их уй гашуу болонуйтгар гунигүхэлдбүрнээхүргэж мэдэхзүрх-судасны осолтой хүндрэлд хүргэдэг нь олон тооны судалгааны явцад тодорхой болсон билээ.Хэвлэлд бичсэнээр, ийм явдалд хүрэхгүйн тулд уй гашуудорсон хүн аспирин уух ёстой ажээ. Өдөр бүр ердөө хоёр ширхэг аспирин уух нь уйтгар гунигаасүүдсэн үхлээс хүмүүсийг авардаг гэж америкийн мэргэжилтнүүд хэлж байна.
Ойр дотнын хүнээ алдсанаас хойш нэг хоногийн хугацаанд зүрхний тэжээлийн дутмагшилд орох магадлал 20 гаруй дахин ихэсдэг бөгөөд учир нь стрессээс болоод артерийн даралт дээшилж, түүнчилэн зүрхний шигдээс авах эрсдэлийн бусад хүчин зүйл илэрдэг юм.
Судалгаанд 22 хүн хамрагдаж, тэдний арав нь өмнөх сард нөхөр юмуу гэргийгээалджээ. Судалгааны эхэнд эмч нар тэдний даралт, зүрхний цохилтын давтамж болон зүрхний хэмийн өөрчлөлтийг хэмжсэн байна.Дараа нь санаандгүйгээр сонгож авсан оролцогчдын тал нь зүрхний шигдээсээсурьдчилан сэргийлэх зорилгоор бичиж өгдөг стандарт тун буюу 81 миллиграмм аспириныг арван хоногийн туршид өдөрт нэгийг,бусад нь дууриамал эм уужээ.
Арван өдрийн дараа дахин шинжилгээ хийж, ингэснээр "аспирины бүлгийн” оролцогчдын артерийн даралт нь дууриамал эмийн бүлгийнхнээс бага байжээ.Харин уй гашуу амссан таван оролцогчийн сэтгэл гутрал болон стрессийн физиологийн хариу үйлдлийн шинж тэмдэгдууриамал эм ууж байсан хүмүүсийнхээс багаилэрсэн байна.