"Макс продакшн”-ы жүжигчин П.Эрдэнэзаан Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулна. Тэрбээр өнөөдөр шагналаа гардаж авна. Энэхүү мэдээлэл өчигдөр оройноос эхлэн олон нийтийн сүлжээнд түгж олон хүн нүдээ олсон шагнал хэмээн талархлын үгс хөвөрсөөр байна.
П.Эрдэнэзаан нь Увс аймгийн Улаангом суманд дунд сургуулиа төгссөн бөгөөд багадаа жүжигчин болох тухай огтхон ч боддоггүй байжээ. Харин зураг зурах авьяастай байсан бөгөөд ОХУ-т уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан гэдэг. П.Эрдэнэзааны эхнэр Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш хийдэг бүсгүй бөгөөд тэднийх дөрвөн хүүхэдтэй юм.