|

Хараат бус эдийн засагтай болох замаа хаанаас эхлэх вэ

 

Хараат бус эдийн засагтай болох замаа хаанаас эхлэх вэ

 

Гэхдээ энэ  тухай ярих байтугай яаралтай хийж хэрэгжүүлэх шаардлага бий. Монгол  улс нүүрс  экспортлогч орон. Ирэх  онд гэхэд улсын төсвийн орлогынхоо 1/9-ийг энэ салбараасаа бүрдүүлэх том амбицтай байгаа.  
Гэхдээ энэ экспорт маань Хятадын хараат, бүр Монголыг дуулгавартай байлгах  эдийн засгийн айхтар хөшүүрэг болчихоод байна. Бид нүүрсний экспортоосоо шалтгаалж урд хөршдөө толгой бөхөлзөж, "далан тав”-аар бууж өгсөн удаа бий юу гэвэл  бий. Хоёр жилийн өмнө билүү  дээ, Далай лам шашин номынхоо ажил,  сүсэгтнүүдийнхээ урилга заллагаар Монголд ирж билээ. Үүнээс улбаалан БНХАУ Монголтой хийхээр төлөвлөж байсан хэлэлцээрүүдээ цуцалж манай улс төрчид  дээрхийн гэгэнтнийг дахиад Монголын босгоор алхуулахгүй хэмээн ам өчгөө өгч байж зөөллөсөн. Зүгээр л нэг удаагийн тохиол нь ийм.
Идэр гурван есийн жавар ирж буй цагаар урд хилийн нүүрсний ганц гарц Гашуунсухайтын боомтынхон хаалга үүдээ барих нь холгүй холхисон нь урд хөршийнхэн нүүрсний татан авалтаа зогсоосонтой холбоотой.  Тодруулбал, өдөрт татан авалт хийдэг 1250 машинаа 550 хүртэл бууруулсан бол сүүлийн өдрүүдэд бүр "0” зогсолт хийв. Үүнийг үнэхээр учир шалтгаантай байв уу эсвэл сануулга уу гэдгийг салгаж ялгахад бэрх. Тийм болохоор энэ зуур элдэв таамаг хөвөрч байна.  Эдгээрээс хамгийн ноцтой нь БНХАУ нүүрсний импортоо он дуустал зогсоож магадгүй гэх мэдээлэл. Үнэхээр тийм үү, энэ нь албан ёсны байр  суурь уу гэдэг нь бас тодорхойгүй. 
Угаас уул уурхай их эмзэг салбар. Зайлшгүй бусдаас хамаардаг. Тухайлбал, дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өртөг нь байнга савалгаатай, тогтворгүй байдаг.
Энэ мэдээллийг Хятадын нүүрсний салбарын http://www.sxcoal.com сайтын эх сурвалжаас анх авсан бол мөн Австралийн Abc.net.au  сайтын "БНХАУ Австралиас нүүрс татан авалтаа энэ оны эхний хагасаас эхлэн аажмаар буулгаж байсан бол одоо бүр мөсөн зогсоохоор болжээ. Эрх баригчид энэ удаа 2018 он дуустал импортлогч бүх улсаас нүүрс авахгүй байхаар шийдсэн байна” гэсэн мэдээллүүдэд үндэслэж монголчууд дотооддоо ийм харанга дэлдсэн бололтой.
Эдийн засагчдын тооцоолж байгаагаар хэрэв үнэхээр БНХАУ он дуустал нүүрсний импортоо зогсооно гэвэл энэ нь манай улсын хувьд хамгийн багадаа 400-450 сая ам доллар буюу 1,1 их наяд төгрөгийн орлого алдахаар байгаа юм.
Харин өчигдрөөс нүүрсний машины татан авалт эхэлж хэсэгтээ өдөрт 200-300 машин хил гарч байна гэсэн мэдээлэл байна. Хятадын талын тайлбарлаж байгаагаар энэ нь хил гаалийн бүртгэлийн системээ шинэчилж байгаатай холбоотой гэнэ.  Ямартай ч гэсэн татан авалт эхэлж байгаа нь сайн хэрэг.
Гэхдээ үүний цаана эдийн засгийн эрх чөлөө буюу бусдаас хамааралгүй эдийн засгийн тухай ярих хэрэгтэй болж байна.  
Угаас уул уурхай их эмзэг салбар. Зайлшгүй бусдаас хамаардаг. Тухайлбал, дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өртөг нь байнга савалгаатай, тогтворгүй байдаг. Нөгөө талаас хоёр том хөршийн дунд хавчуулагдсан манайх шиг оронд  эрдэс түүхий эдийн экспорт үнэндээ бусдын царай харж, аргадаж  аргацаах байдлаар явагдаж байгааг өмнөд хил дээр болдог үе үеийн экспортын гацаанаас  анзаарч болно.
Манай улстөрчдөд эдийн засгийг солонгоруулах тухай амны уншлага бий. Энэ бол яг л Улаанбаатарын утаа гэдэг шиг яриад замхардаг сэдэв.  Уг нь ач холбодлоороо хараат бус эдийн засагтай байх гарц гаргалгаа нь  энэ мөнөөс мөн.  Тэгэхээр олон тулгуурт эдийн засагтай болох  замнал нь явж явж боловсруулах аж үйлдвэртэй холбогдоно. Нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж, зэсээ баяжмалаар нь бус, малын арьс шир,  ноос ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгон гадагш  нь гаргах тухай юм.
Байгаа юмаа чулуу болгож чадвал Монголд маш их боломж бий. Бурханы хуваарилсан их баялаг, газар нутаг, таван хошуу мал гэхчлэн.  Гэсэн хэрнээ өнөөг хүртэл үйлдвэрлэгч болж чадсангүй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан боловч У.Хүрэлсүхийн үед мартагдах төлөвтэй. Иймэрхүү маягаар  улс төрийн бодлого өмнөхөө үгүйсгэх замаар үргэлжиж байгаа нь Монголын эдийн засгийн хоцрогдлын нэг шалтгаан болж байгаа юм. 
Бид хэдий чинээ хоцрогдоно эдийн засгийн хувьд төдий чинээ бусдын хараат хэвээр байх болно.
М.Нэргүй  
http://www.zaluu.com/read/2d31edg34