Энэ
гуравдугаар сарын 25-26-нд шилжих баасан гарагийн шөнө зуны цагийн
хуваарьт шилжиж цагийг урагшлуулах юм байна. Өөрөөр хэлбэл 00.00 цагаас
та цагаа 01.00 дээр тааруулах юм. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын
30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Орон даяар зуны цагийн тоололд шилжиж байх тухай энэ тогтоолыг
Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар
гаргаж жил бүр мөрдөж байхаар шийдвэрлэсэн юм байна.