С.Баярцогттой холбоотой хэргийн шинэ сэжүүр илэрсэнтэй уялдан С.Баярын Оюу толгойгоос хувьдаа завшсан хэрэг тод томруун болсон С.Баярыг Монгол улсын хилээр гарахыг хориглосон гэж хуулийнхан голдуу ярьж байгаа. Гэвч нөгөө хилийн хориг тавиулсан С.Баяр нь аль хэдийнэ хилийн цаана оччихсон Сингапурт казинод автомат машинаар тоглосон шигээ зугаацаж яваа ажээ.
Түүнийг Т.Бадамжунай шиг улсын хилээр зүсээ буруулан зугтахаар зэхэж байна гэсэн яриа гарч байхад л мань хашир хилээр гараад явдагаа явчихсан казино тоглосон шигээ жуумалзаж суугаа нь аргагүй л хатуу самар гэдгийг нь харуулж байх шиг.
Түүнээс гадна тэрбээр Монголд буцаж очоод "Медиа холдинг” нэртэй хэвлэл мэдээллийн бүхэл бүтэн агентлаг байгуулах төлөвлөгөө гаргаад байгаагаа нуулгүй хэлж байгаа аж. Уг хэвлэл мэдээллийн агентлагийн продюссераар нь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гардан ажиллах бол харин эдийн засаг тооцоо болон цахим интернет ертөнцийн талыг нь 20 мянган хувьсагчтай тоо бодож чаддаг улс төрч С.Баярцогт хариуцах юм байх. Харин С.Баяр өөрөө телевизийн нэвтрүүлэг хөтлөх юмсанж.
Миний нэвтрүүлгүүд тэр муу Цензургүй яриа мариаг навс цохих болно” хэмээн бардам ярьж суугаа аж. М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудалд бүгд анхаарлаа хандуулсан чөлөөнөөр С.Баярцогт урьдчилан хорих төвөөс суллагдсан нь хилийн чинадаас С.Баярын зааж чиглүүлсэн ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэх хүмүүс ч байна. Нэгэн хэргээр гурвуулаа хамт шоронд орж хоригдож байсан "Гал хам”-ууд нийлээд Монголын хэвлэл мэдээллийн орон зайд өөрийн гэсэн мөнгө хөрөнгө, бодлогоо нийлүүлж зангидсан томоохон салбар бий болгоход ядах юмгүй.
Оюу толгойгоос завшсан мөнгөөрөө долларын тэрбумтанууд болсон гурван этгээд Монголын ард түмний тархийг мулцайтал угаах асар олон хэвлэл мэдээллийн суваг бий болгох бүрэн боломжтой билээ.
Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин