
Гэр бүлээ төлөвлөж, хань ижлээ зөв сонгож чадаагүйн улмаас өнөөдөр өнчирч үлдсэн хүүхдүүд хойд эцэг, эхийн гарыг харж амьдран, улмаар хүчирхийлэлд өртөх хэргүүд ихээр гарах болов. Албаны эх сурвалжаас тодруулахад хүчирхийлэлд өртөж буй бага насны хүүхдийн дийлэнх хувийг хамаарал бүхий этгээдүүд үйлдэж байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл хойд эцэг, хамаатан садангууд нь гэсэн үг. Тиймээс эцэг, эх та л хүүхдээ хайрлаж, хамгаалж чадна. Та л хүүхэддээ аливаа эерэг орчин, аз жаргалтай амьдралыг бий болгож чадна. Эцэст нь хэлэхэд, Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг бол үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд хүнийг хайрлаж мэддэггүй, харгис хэрцгий нэгэн болж хувирдаг байна. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд ирээдүйд хэн болох нь зөвхөн өнөөдрийн таниас л шалтгаалах юм.
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.
|
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар - УСХ |



2019/05/07 13:14
773 





Шинэ мэдээ
Их уншсан
Сэтгэгдэл











.jpg)







.jpg)

















































.jpg)
.jpg)













.jpg)


























