"Hermeus” компани 5 Махагаас дээш хурдалж чаддаг /цагт 6200 орчим км/ нисэх онгоц бүтээхээр төлөвлөжээ. Ийм хурдаар Нью-Йорк хотоос Лондон хүртэл Атлантын далай дээгүүр долоон цаг үйлддэг нислэгийг бүтэн хагас цагийн дотор үйлдэнэ гэсэн үг юм. Дуунаас хурдан нисэх онгоцны загварыг ойролцоогоор таван жилийн дараа бүтээнэ гэж тооцоолж байгаа аж. Харин ийм загварын нисэх онгоцуудын үйлдвэрлэлийг 8-10 жилийн дотор эхлүүлэхээр төлөвлөжээ. Дээрх компаниас гадна Америкийн "Boeing” корпорац дуунаас хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээхээр төлөвлөж буйгаа 2018 онд мэдэгдэж байв. Харин АНУ-ын "Virgin Galactic”, "Boom Technology” компаниуд ийм нисэх онгоц бүтээх төлөвлөгөөгөө 2016 онд зарлаж байжээ.
Д.Жаргал