|

Монголын сагсан бөмбөгт нүүрлэсэн гамшиг ба эмгэнэл

Монголын сагсан бөмбөгт нүүрлэсэн гамшиг ба эмгэнэл

 

Монголын сагсан бөмбөгийн ертөнц будилаан талцлаар дүүрч, чих халууцуулсаар. Энэ нь бүр цаашилж монголын спортын түүхэнд гарч байгаагүй онц ноцтой хэрэгт хүрчээ. Зөвхөн киноноос л харж болох яам, төрийн байгууллагуудыг хамарсан хуйвалдаан, олон улсын байгууллагыг хуурч мэхэлсэн гутамшигтай хэрэг монголын спортын түүхэнд найруулагдан тавигдлаа. Гол дүрд тоглосон жүжигчид нь сагсан бөмбөгийн цөөн тооны ахмад зүтгэлтнүүд бөгөөд оролцон тоглогчид нь Эрүүл Мэнд Спортын Яам, мэхлэгдэж залилуулсан Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо / FIBA /. Найруулагч нь МҮСБХ-ы ерөнхий нарийн бичиг С.Тулга юм. Зохиогч нь мэдээж төрийн байгууллага, яамдыг ч жүжигтээ татан оролцуулж чадсаныг бодоход С.Эрдэнээс өөр хэн байхав. Эхнээсээ эцсээ хүртэл хууль бус ажиллагаа. Товчхондоо доорх явдал өрнөжээ.

 

Монгол улсын дээд шатны шүүхийн 2015 оны 12-р сарын 22-ны өдрийн №1125 дугаартай шийдвэрээр  "2013 оны 2 сарын 1-нд хуралдсан МСБХ-ны ээлжит бус хурал болон хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр” гэдгийг баталсан байдаг. (жич тус шийдвэрт Цэвэрбал, Дамба нар нь тус хурлын шийдвэрээр МСБХ тэргүүлэгч гишүүдийн ажлаасаа чөлөөлөгдсөн болно.) Энэ шийдвэр байсаар байтал Цэвэрбал, Дамба, Болормаа, Тулга нарын хэсэг хүмүүс санаатайгаар мэдэн будилж, бусдыг төөрөлдүүлэн өөрсдийгөө МСБХ гишүүдийн дүрд хувирган 2016 оны 2 сарын 6-ны өдөр сагсан бөмбөгийн анхдагч холбоо болох МСБХ-ны нэр, логог хууль бусаар ашиглан, залилан мэхлэж, луйвардан, эрх мэдлийг булааж авах замаар  ээлжит хурлыг зарлан хуралдуулж, "МСБХ-ны ерөнхийлөгч” гэх албан тушаалд Ц.Цэвэрбалыг, ерөнхий нарийн бичгийн даргаар "Эрдэнэ вангийн хошууны” спорт хорооны дарга Б.Дамба нарыг томилжээ. 2016 оны 2 сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО тавигдсан байна. Үүгээр зогссонгүй FIBA-ын төлөөлөгчийг мэхлэн урьж ирүүлээд, хурал мэт харагдуулахаар найруулсан хууль бус жүжигтээ оролцуулжээ.

 

 

(Хууль бус зохиомол Хурлын дараах зураг)

Ингэхдээ МСБХ-ы албан ёсны гишүүд нь хурлыг зарлан хуралдуулж, хууль ёсны дагуу шийдвэр гарсан мэтээр урьж ирүүлсэн FIBA-н төлөөлөгчид итгүүлж, Цэвэрбал Дамба нарын  хүмүүсийг удирдах албан тушаалд томилсон мэтээр тайлбарлажээ. Мөн ЭМСЯ-ы газрын дарга Х.Бакытжан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар хууль бус үйлдлийг мэдсээр байж С.Эрдэнийн даалгавараар FIBA -руу тус хурлыг хууль ёсны дагуу болсон гэх элдэв хуурамч албан тоот явуулсан байна.

 

 

(ЭМСЯ-ы төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-д явуулсан албан бичиг)

 

 

 

 

 

(МҮСБХ, МСБХ нэгдсэн мэтээр харагдуулж явуулсан хууль бус аргаар гаргуулж авсан гэрчилгээний хуулбар.)

 

 

 

 

(Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд явуулсан хууль бус аргаар гаргуулж авсан гэрчилгээний орчуулга)

 

 

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA МСБХ-ны ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбал, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Дамба нар томилогдсон гэх худал мэдээлэлд хууран мэхлэгдэж тэдний мэдээллийг өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. (Жич ЭМСЯ нь Олимпийн хорооны гишүүн болох МСБХ буюу Төрийн бус байгууллагыг ажилд хөндлөнгөөс оролцох, төлөөлөх эрхгүй)

 

 

(FIBA хууран мэхлэгдэх үеийн цахим хуудасан дах мэдээлэл)

 

 

Одоогийн МСБХ-ы (MBA) хууль ёсны удирдлагууд FIBA-д албан ёсны бүртгэлтэй монголын цорын ганц холбоо болох МСБХ-ы нэрийг хууль бусаар ашиглан хийсэн дээрх хуурамч жүжгийг илчилж, Монгол улсын шүүхийн тогтоол, шийдвэрийг FIBA-д албан ёсоор танилцуулсаны дараа  FIBA хууран мэхлэгдсэнээ ойлгож, хууль бус хурал зохион байгуулж, өөрсдийгөө "ерөнхийлөгч”, "ерөнхий нарийн бичгийн дарга”-р томилсон Ц.Цэвэрбал, Б.Дамба нарын тухай мэдээллийг албан ёсны хуудаснаасаа хассан юм.

 

 

(Өнөөдрийн байдлаар FIBA-гийн цахим хуудасанд)

 

Сагсан бөмбөгийн спорт шившэгт хутгалдаж, Монгол улсын гадаад дахь нэр хүнд, монголын үе үеийн сагсан бөмбөгчдийн хөдөлмөр, зүтгэлийг авсалж орхилоо. Монгол улс FIBA-ын албан ёсны гишүүн холбоогоор нэгдсэнээс хойш ийм ичгүүрт хутгалдсан түүх үгүй. Энэ шившигт явдалд С.Эрдэнэ, С.Тулга, Ц.Цэвэрбал, Б.Дамба, Цэвэгмид, Болормаа, Даржаа гэх хүмүүсийн нүүр улайхгүй. Харин Монголын сагсан бөмбөгчдийн нүүр улайж байна.

 

Дээрх хэрэг явдалын дараа албан ёсны  холбоо болох МСБХ (MBA)-ы ерөнхий нарийн бичгийн дарга Оргил МСБХ-ыхоо эрх ашгийг хамгаалуулахаар 2016 оны 2 сарын 18-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч хүлээж авсангүй. Улмаар дүүргийн прокурорт хандсанаар 2016 оны 2-р сарын 22-нд СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Хосбаяр энэхүү гомдлыг хүлээн авсан боловч харамсалтай нь хэргийн материалыг хүлээн авсан байцаагч сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад холбогдогч болон гомдол гаргагч талаас мэдүүлэг огт авсангүй. Улмаар татгалзах саналтайгаар прокрорын байгууллагад танилцуулсан нь тун хачирхалтай.

 

МСБХ-ны гэрчилгээтэй адилхан нэртэй гэрчилгээг хууль бус аргаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас  2016 оны 2 сарын 18-нд гаргуулан авч хууль зөрчсөн нь нотлогдсоор байтал МСБХ-д хамааралгүй Ц.Цэвэрбал, Б.Дамба нарын хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй нь мөрдөн байцаагч Хосбаяр бусдын нөлөөнд автсанг харуулж байна. Энэ бүхний цаана ямар гээчийн хүч нуугдана вэ? Баабарын хэлдэгээр бичиг баримтуудыг  хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалаас мөнгө завшиж суудаг төрд шургалсан энэ гэмт хэрэгтэн энэ удаа монголын сагсан бөмбөг сонирхогчдыг төөрөлдүүлэн улс төрийн зорилгоор ашиглах гэсэн үйлдэл энэ буй за. Энэ хэрэг цагдаагийн байгууллага дээр удах тусам ямар үр дагаварыг араасаа дагуулж байна вэ?

 

АЛБАН Ёсны холбоо болох МСБХ-ны ЕНБ дарга, Хууль ёсны этгээд Оргилын өргөдөл гомдлыг Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч Хосбаяр нь хүлээн авснаас хойш таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас С.Эрдэнийн гар хөл бологсдын зохиомлоор бий болгосон хуурамч буюу хууль бус МСБХ-оос ахмадын мастерс лиг нэртэй тэмцээнийг С.Эрдэнийн Хандгайт дахь спорт заланд зохион байгуулсан. 2016 оны 3 сарын 20-ы ням гаригт  хөнгөн атлетикийн гавъяат тамирчин Б-нь  тус тэмцээнд оролцож байх үедээ зүрх нь хаагдаж, эмнэлгийн анхан шатны тусламж ч авч чадалгүйгээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан эмгэнэлт явдал боллоо.  Дээр дурьдсанчлан Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч Хосбаяр эл хэргийн талаарх өргөдөл, гомдлын дагуу цаг алдалгүй таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол С.Эрдэнийн гар хөл болох Үкүн Тулга, Цэвэрбал, Дамба, тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулсан уг  тэмцээн дээр хүний алтан амь эрсдэхгүй байлаа.

 

 

(Үхэл дагуулсан ахмад мастеруудын лигийн нээлтийн үеэр)

 

Монголын сагсан бөмбөгийн ертөнц бүхэлдээ луйврын шинжтэй болж, бөөн будилаан талцлаар дүүрсээр байна. Улс төрд нууцхан өрнөдөг талцал, хуйвалдаан спортод улам лав шигдсээр байна…

 

Эцэст нь хэлэхэд Монголын хууль, цагдаа, прокурорын байгууллага гэмт хэргийн шинжтэй, нотлох баримт нь бүрдсэн уг хэрэг дээр цаг алдалгүй шийдвэртэй арга хэмжээ авч, шударгаар эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгааг харуулж байна.

 Эх сурвалж: http://www.zaluu.com/read/4f911c3c