|

ХҮН бус С.Ганбаатар АН-ыг дэмжиж ажиллах уу

 
ХҮН ирэх сонгуулиар АН-ыг дэмжиж ажиллана гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл энэ мэдээлэлд ХҮН-аас албан ёсны тайлбар өгөв. Тэд ирэх сонгуульд бие даан оролцох ба аль нэг намыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Мөн сонгуульд оролцох хүсэлтээ аудит болон СЕХ-нд хүргүүлсэн гэлээ.

 

Уг мэдээллийг өгөөд удаагүй байхад "С.Ганбаатарыг ХҮН-аас гарч, АН-д элсэнэ, улмаар АН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшинэ” гэх мэдээлэл гарч эхэллээ. С.Ганбаатар гишүүний хувьд орон нутагт томилолтой байгаа. Тэгэхээр ирээд албан ёсоор тайлбар хийх болов уу.

Харин эндээс ХҮН бус С.Ганбаатар АН-тай холбогдож, тохироо хийгээд явна уу гэж хардмаар. Мөн АН-д Дарханд сойх "хүчтэн” үгүй учраас С.Ганбаатартай тохиролцоо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй юм. Асуудал удахгүй тодорхой болох биз.