|

"МҮГҮНХУА УРЛАГИЙН ТАНХИМ"-ТАЙ ТАНИЛЦАВ

Дархан-Уул аймаг дахь анхны цогцолбор сургууль, ‎Улсын Тэргүүний ‪ОД цогцолбор сургууль нь ‪МҮГҮНХУА  нэртэй урлагийн танхимтай болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тус сургуулийнхан урлагийн танхимынхаа үйл ажиллагааг тавдугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргад танилцууллаа.

 Өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийсэн тус танхимыг нийт 32,891$-ийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулжээ. Тодруулбал: Танхимын төслийг 2015 оны 9 дүгээр сард Койка ОУБ-аар батлуулж, Койкагийн 60 хувийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Харин Од цогцолбор сургуулийнхан багш, эцэг эхчүүдийнхээ тусламжтайгаар 14,542$ ийн хөрөнгө оруулалтаар залны засвар, орчныг бүрдүүлж ажилласан байна.

IMG 3655

Солонгосын үндэсний цэцгийн нэрээр нэрлэгдсэн тус танхимыг байгуулахад Дархан хотод сайн дурын үйл ажиллагаа явуулж буй Солонгосын иргэн Хун Сэ А багш өндөр үүрэгтэй ажилласан байна. Урлагийн танхимд Монголын ардын хөгжмийн зэмсэгүүдийн уламжлалыг хадгалж, энэ чиглэлийн дугуйлангуудыг түлхүү хичээллүүлэх бөгөөд эхний ээлжинд ятга, ёочин, морин хуур, хуучир, бишгүүр, шанз зэрэг хөгжмүүдийн дугуйлан хичээллэж байна. Хүүхэд хөгжүүлэх багш нараа орон нутгаас сонгож авсан байна.

IMG 3650

Тус сургууль нь Дархан сумын 13, 14, 15, 16-р багийн хүүхдүүдийг хамран сургадаг. Урлагаар хүүхдүүдий хүмүүжүүлэхийн зэрэгцээ Математик, Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт, оёдол эсгүүр, зураг урлалын чиглэлийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд явуулдаг тухай мөн үеэр сургуулийн удирдлагууд танилцуулж байв.

IMG 3658

IMG 3667