|

Дархан-Уул аймагт удаа дараа дулааны шугам задарч байгаа барилгыг хариуцах эзэн алга


Дархан-Уул аймагт ашиглалтад ороод хоёр жил болсон барилгын B1 давхрын усны шугам хоёр дахь удаагаа задарсан байна.
Энэ талаар Дархан-Уул аймгийн "ДДС" компанийн албаны дарга болон оршин суугчдаас тодрууллаа.
"ДДС" компанийн албаны дарга "Одоогийн байдлаар 408-р байранд яг ямар гэмтэл гарсан нь тодорхойгүй байна. Өмнө нь мөн энэ байрны насосын зөөлөн холбоос нь тасарч ийм гэмтэл гарч байсан удаатай. Уг нь энэ байр саяхан ашиглалтад орсон байр ингээд доголдол үүсээд байгааг гайхаж байна. Ингэж байнгын гэмтэл гарч байгаад хоёр таамаг дэвшүүлж байна. Нэгдүгээрт маш муу баригдсан барилга. Хоёрдугаарт жил бүр хийх засвар үйлчилгээг СӨХ муу хийж байна гэж харж байна" гэлээ.
Харин орон сууцны оршин суугчид "Дулааны ажилчид цаг тухай бүрд нь шалгалт хийдэггүй. Нөгөөтээгүүр анх байрыг маань барьсан барилгын компани чанаргүй муу материалаар барьсан байх. Хэрвээ байранд хэрэгцээтэй зүйлс болон засаж, янзлах материалын хэрэг гарвал бид нийлээд авна. Удаа дараа ингэж орон байраараа хохироод баймааргүй байна. Энэ байрны асуудлыг хэнд, хаана хэлж, хариуцлага хүлээлгэх талаар бид мэдэхгүй байна" гэлээ.
Шугам задарснаас үүдэж, одоогийн байдлаар хэд хэчнээн төгрөгийн гэмтэл гарсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Б.НОМТ
https://eguur.mn/569314/