|

Ойн хөнөөлт шавж устгах ажил эхэллээ


Ойн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр үүргийн шүршигч багаж, дрон ашиглан микробиологийн аргаар устгах ажлыг 227.8 мян.га талбайд хийхээр төлөвлөн ажилдаа оржээ.
Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгөөр Горхи-Тэрэлж БЦГ-ын ойн санд 2000 га талбайд, Богдхан уулын ДЦГ-ын ойн санд 3000 га талбайд хийж гүйцэтгэнэ.
Горхи-Тэрэлж БЦГ-ын ойн сангийн 2000 га талбайд 2025 оны 6-р сарын 4-нөөс хийж эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Гранд Форест” ХХК, агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлэгч “Томас Эйр” ХХК, микробиологийн бэлдмэл үйлдвэрлэгч “Шим” ХХК-иуд ажиллаж байна гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээлэв.