Цаг уурын өөрчлөлт цаашдаа зуны Олимпийн наадам зохион байгуулах хотуудад том асуудал болно гэж эрдэмтэд үзжээ. Тухайлбал, 2008 оны Бээжингийн Олимпийн гол аюул нь агаарын бохирдол байсан бол Риогийн Олимпийн эрсдэл Зика вирус болоод буй. Тэгвэл ирээдүйд хэт халалт нь Олимпийг зохион байгуулахад гол саад болох хүчин зүйл гэж UC Berkeley-гийн профессорКирк Смит, Жон Блэйм нар үзжээ. Тэдний судалгааны материал өчигдөр The Lancet сэтгүүлд нийтлэгджээ. Судалгаанд дурдсанаар 2085 он гэхэд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Баруун Европоос гадна, зуны Олимпийг зохион байгуулж чадахуйц сэрүүн цаг ууртай найман хот л үлдэх аж.
Дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийн 543 хотоосзөвхөн Санкт Петербург, Рига, Бишкек, Улаанбаатар гэсэн найман хот л Зуны Олимп зохион байгуулахад эрсдэлгүй байхаар шалгарчээ. Үлдсэн гурван хот Хойд Америкт байгаа нь Калгари, Ванкувер, Сан Франциско аж.Түүнчлэн Баруун Европт ийм 25 хот байхыг судалж тогтоосон байна. Тиймээсцаг уурын дулаарлын нөлөөгөөр Зуны Олимп зохион байгуулах хотоор Улаанбаатар хот ч шалгарч магадагүй нь.
Д.Од