|

Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүсийг 28 айл өрх, 3 аж ахуйн нэгж зөрчжээ


Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас Төвийн бүсийн салбарын цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүсийн тухай мэдээлэл хийж, хамгаалалтын зурвас зөрчсөн аж ахуйн нэгж айл өрхөдийн зөрчилийн талаарх мэдээллийг холбогдох албан газарт албан бичгээр хүргүүлсэн боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тухай ярьлаа. Дархан Уул аймгийн Дархан сумын 1-р багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ЦДҮС ТӨХК -ийн Төвийн Бүсийн салбарын 110 кВ-ын Дархан, Сүхбаатар ЦДАШ-н хамгаалалтын бүс зөрчсөн нийт 28 айл өрх, 3 аж ахуйн нэгж байна.

 

Тухайлбал: 110 кВ-н Сүхбаатар Агаарын шугмын тулгуур № 22-23-ын хооронд 1 дүгээр багийн Чулуутын № 3-н 5 тоот Одонбаатар, № 3-н 17 тоот Баасан, № 3-н 40 тоот Оюуны хашаа байшин хамгаалалтын зурваст орсон байна. 110 кВ-н Дархан АШ-н тулгуур № 22-23 хооронд 1-р багийн Чулуутын № 1-н 28 тоот Ж.Эрдэнэцогтын хашаа хамгаалалтын зурваст орсон байна. 


Дархан Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Төвийн Бүсийн салбарын эзэмшлийн 110, 220 кВ-н ЦДАШ-н хамгаалалтын бүсийг нийт 3-н аж ахуйн нэгж зөрчсөн байна.

 

Үүнд:


1. Дархан Төмөрлөгийн үйлдвэр 110 кВ-н 113 агаарын шугам тулгуур № 28-29, Үйлдвэр А, Б агаарын шугамын тулгуур № 9-10 хооронд хашаа барьж хамгаалалтын зурвас зөрчсөн. 


2. "Дархан Ус суваг” ХХК нь Дархан хотын цэвэр усны хангамжийн 18-р худагаас үргэлжлүүлэн төрийн тусгай хамгаалалтай торон хашааг 110 кВ-н Орхон агаарын шугам тулгуур № 17, 220 кВ-н 201,202-р агаарын шугамын тулгуур № 12 хооронд барьж хамгаалалтын зурвас зөрчсөн.


3. "Ган хүдэр Орд” ХХК нь 110 кВ-н Сүхбаатар агаарын шугам тулгуур № 40-41 хооронд хиймэл нуур үүсгэж, 4 метр өндөртэй ус татах хоолой барьж хамгаалалтын зурвас зөрчсөн байна.