Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан дүн гарч, улсын хэмжээнд мал тооллогын ажил явагдаж байна.
Орон нутгийн Засаг даргын Тамгын газар отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулан өөр аймгийн нутагт 2957 өрхийн 955.5 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 5277 өрхийн 2.3 сая, сум дундын отрын бүс нутагт 257 өрхийн 147.5 мянга, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 1004 өрхийн 762.5 сая, хилийн зурвас газарт 2960 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4005 өрхийн 1.5 сая мал нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж байгаа талаар яамнаас мэдээллээ.
Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор өвөлжиж буй өрхөд 2479 жирэмсэн эх, 0-5 насны 26,166 хүүхэд, 12,813 өндөр настан байна. Төрөх дөхсөн жирэмсэн эхчүүдийг сумын төв, аймгийн төв рүү татах ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа аж.
Малчдын түвшинд 1.1 сая тн өвс, 35.8 мянган тн сүрэл, 22.3 мянган тн ногоон тэжээл, 27.1 мянган тн үйлдвэрийн тэжээл, 38.1 мянган тн гар тэжээл, 8.0 мянган тн дарш, 105.6 мянган тн давс, хужир бэлтгэжээ.
Эх сурвалж:24tsag.mn