Сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр шөнө 00 цагт дуусч, маргааш зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлнэ. Тэгвэл сонгууль маш хариуцлагатай, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албаныхан цохон тэмдэглэж байгаа юм. Харин гадны улс оронд сонгууль хэрхэн болдог, сонгуулийн талаарх хамгийн сонирхолтой зүйлсийг 24 баримтаар хүргэж байна.
Нэг суудлын төлөө хамгийн олон буюу 107 хүн өрсөлдөж байжээ
Баримт 1. Нэг суудалд хамгийн олон хүн өрсөлдөж байсан тохиолдол 1997 оны хоёрдугаар сард Пакистанд бүх нийтийн сонгууль болох үеэр зүүн хойд нутгийн 50 мянган хүнтэй мужид болж байжээ.
Баримт 2. Тухайн үед парламентын нэг суудлын төлөө 107 хүн өрсөлдөж байсан байна.
Баримт 3. Энэ сонгууль бас сонгочдынх нь ихэнх бичиг үсэггүй учраас сурталчилгааны материалууд нь бичмэл биш ихэнх нь бэлгэ тэмдэг дүрсэлсэн байснаараа онцлог болж байв.
Хамгийн эртний байнгын ажиллагаатай парламент хаана үүссэн бэ
Баримт 4. Мэн арлын хууль тогтоох дээд байгууллага Тинвальд манай гаригийн хамгийн эртний байнгын ажиллагаатай парламент үүсч байжээ.
Баримт 5. 979 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаа энэхүү парламент арлынхаа нийслэл Дугласт байдаг байна.
Баримт 6. Тухайн парламентын дарга нь арлын захирагчийн албыг хашдаг гэдгээрээ өвөрмөц. 90 орчим мянган хүнтэй энэ арлын парламент нь 24 гишүүнтэй аж.
Хамгийн олон санал авсан нэр дэвшигч хэн байв
Баримт 7. Пакистанд 1990 онд болсон сонгуулиар Ларкан мужийн тойрогт Беназир Бхутто гэгч сонгогчдын 98,48 хувь буюу 94,462 хүний санал авч хамгийн олон санал авсан нэр дэвшигчээр тодорч байсан байна.
Баримт 8. Харин түүний өрсөлдөгч нь ердөө 718 санал авчээ.
Хамгийн олон сонгогчтой сонгууль Энэтхэгт болж байжээ
Баримт 9. 1996 онд Энэтхэгийн парламентын доод танхимын 543 депутатыг сонгох сонгуульд хамгийн олон буюу 343 сая 350 мянган сонгогч саналаа өгч байв.
Баримт 10. Тухайн сонгуулиар 565 хэсэг ажиллаж, сонгуулийн бэлтгэл ажил болон санал хураах ажлыг зохион байгуулахад гурван сая хүн оролцжээ.
Хамгийн их дэгсдүүлэлтийг Чарльз Кинг хийв
Баримт 11. 1927 онд Либерийн Ерөнхийлөгчийн сонгуульд Чарльз Кинг ялжээ. Тэрээр өөрийнх нь төлөө 234 мянган сонгогч саналаа өгсөн гэж мэдэгдсэн байна.
Баримт 12. Гэтэл энэ нь нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын албан ёсны тооноос даруй 15,5 дахин их байсан гэнэ.
Хамгийн этгээд сонгуулийн уриаг хэн гаргаж байсан бэ
Баримт 13. 1989-1996 онд болсон Африкийн Либер улсад иргэний дайныдараа буюу 1997 онд Либерт ерөнхийлөгчийн сонгууль болов. Тэрхүү сонгуульд дайныг толгойлж байсан хүмүүүсийн нэг болох Тейлор сонгуульд өрсөлджээ. Тэрбээр тухайн сонгуульд "Тэр миний эхийг алсан. Тэр миний эцгийг алсан. Би түүнд саналаа өгч байна” гэсэн уриатай нэр дэвшээд 75 хувийн саналаар ялжээ.
Хамгийн бага хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгч нэг цаг л Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэжээ
Баримт 14. Педро Ласкурайн Мексикийн ерөнхийлөгчөөр 1913 оны хоёрдугаар сарын 18-нд ердөө нэг цаг л ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэжээ. Түүний хууль ёсны залгамжлагч Мадеро нь 13-ны өдөр алагдсан байна. Ласкурайн 18-ны өдөр тангараг өргөөд тэр даруйдаа албан үүргээ генерал Викториано Хуэртад шилжүүлээд огцорсон байна.
Хамгийн ухаалаг Ерөнхийлөгчөөр хэн тодорч байв
Баримт 15. Малайз бол шашны сонгуульт, холбооны үндсэн хуультай цор ганц орон. Эндэхийнесөн муж нь шашны захиргаатайн долоог нь султан захирна. Таван жил тутам шашны тэргүүнүүд өөрсдийн дундаас дээд захирагч, хаан, түүний орлогч, дэд хааныг томилно. Тэгэхдээ хамгийн ахмад, шашны тэргүүний албыг хамгийн удаан хашсан хүнийг сонгодог байна.
Парламентын хамгийн том ордон хаана байдаг вэ
Баримт 16. Румыны нийслэл Бухарест дахь парламентын ордон манай гаригийн хамгийн том, бас хамгийн хүнд байшинд тооцогдоно. Энэ ордон 270х240 метрийн хэмжээтэй. Талбай нь 350 мянган хавтгай дөрвөлжин метр. 12 давхар, өндөр нь 86 метр бол газар доороо бас 92 метр. Нийтдээ 1100 өрөө тасалгаатай бол Энэ ордонг барихын тулд метрийн хэмжээтэй шоо дөрвөлжин гантиг нэг сая, 3500 тонн болор, 700 мянган тонн ган, хүрэл, 900 мянган гоо метр мод, 200 мянган хавтгай дөрвөлжин метр хивс ашиглажээ. Николай Чаушескугийн дэглэмийн үед Ард түмний ордон нэртэйгээр 1984 онд эхлүүлсэн ч 1989 онд дарангуйлагчийг цаазалснаар барилгын ажил зогсжээ.
Хамгийн олон хүнтэй парламент хэдэн хүнтэй вэ
Баримт 17. Хамгийн олон гишүүнтэй парламент бол Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал гурван мянган гишүүнтэй. Хууль тогтоох энэ байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ жилд нэг удаа хуралдана. Энэ парламентын хуралдаан Тяньаньмэний талбай дахь ордонд Сталиний үеийн юм уу, умард Солонгосын ямар нэг хуралдааныг санагдуулмаар баяр ёслолын байдалтай, алга ташилтаар үргэлжилдэг.
Сонгуульд саналаа өгөхгүй бол паспортыг нь хурааж авдаг
Баримт 18. Дэлхийн 20 гаруй оронд сонгуулийн насны хүмүүс заавал саналаа өгөххуультай.Эдгээр орноос ихэнх нь саналаа өгөөгүй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй. ГэхдээАвстралид сонгуульд оролцоогүй бол торгуулна. Перу, Грекэд зарим төрийн байгууллагаас үйлчилгээ авах эрхийг нь хасдаг. Харин 18-аас дээш настай Бразилийн иргэн хүндэтгэх шалтгаангүйгээр сонгуулийг "тасалвал” дараагийн сонгуульд саналаа өгөх хүртэл паспортыг нь хурааж авдаг.
Покер тоглоод хожсон нь хотын дарга болно
Баримт 19. АНУ-ын Нью-Мехико мужид хэрэв хоёр нэр дэвшигчийн санал тэнцвэл ямар нэгэн тоглоом тоглож хожсон нь ялна гэсэн хууль үйлчилдэг. 1998 онд хотын даргын сонгуульд өрсөлдсөн Жеймс Фаррингтон, Жоан Карлсон нарын санал тэнцжээ. Жеймс покер тоглохыг санал болгосон бол Жоан шоо хаяна гэжээ. Үр дүнд нь зоос шидэн, покер 12. тоглохоор болж Жеймс хожсоноор хотын дарга болжээ.
3000 гишүүнтэй парламент хаана байдаг вэ
Баримт 20. Дэлхийн хамгийн том парламент болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал нь 3000 гишүүнтэй. Бүрэн бүрэлдэхүүнээрээ жилд нэг удаа чуулдаг. Ардын хурлын аварга том ордон Тяньинминий талбайд оршдог. Жил болгоны чуулганаар хурлын гишүүд төрийн өндөрлөгүүдийн илтгэлийг сонсч, цөөн хүний урьдчилан боловсруулсан хуулийг дуу нэгтэй баталдаг. Энэ хурлыг сурвалжилсан барууны сэтгүүлчдийн бичиж буйгаар илтгэлүүд нь маш уйтгартай учраас зарим гишүүн хуралдааны төгсгөлд аргагүйн эрхэнд эвшээж эхэлдэг байна.
АНУ-ын нэг өдрийн ерөнхийлөгч хэн бэ
Баримт 21. 1849онд АНУ-ын Сенатын дарга, Мисури мужийг төлөөлсөн сенатор Дэвид Райс Атчисон нэг өдрийн турш АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан гэсэн яриа байдаг.
Баримт 22. Учир нь АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлорийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ням гаригт тохиосон учраас энэ өдөр тангараг өргөхөөс татгалзжээ. Энэ тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг Сенатын дарга гүйцэтгэх ёстой гэсэн журмын дагуу Дэвид Райс Атчисон нэг өдөр ерөнхийлөгчийн ажил хийсэн байна.
Баримт 23. Үүнийг ч батлаж Атчисоны шарилын дэр чулуун дээр "АНУ-ын нэг өдрийн ерөнхийлөгч” гэж бичсэн байдаг.
Нэг жилээр Ерөнхийлөгчийг сонгодог улс
Баримт 24. Швейцарт ерөнхийлөгчийг холбооны 7 зөвлөлөөс бүрдсэн парламентын хоёр танхимын хамтарсан хурлаар нэг жилийн хугацаатай сонгодог байна. Уламжлал ёсоор дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгч болдог.
http://www.24tsag.mn/content/151733.shtml
Эх сурвалж: 24tsag.mn