
Сүүлийн өдрүүдэд "буга хүнрүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд их ирэх болжээ.
Учир нь жил бүрийн ес болон аравдугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг байна. Тус үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтадруу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг байдаг. Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.