|

ОХУ, БНХАУ хамтарч ажиллана

 

ОХУ-ын  Гадаад хэргийн сайд Игорь  Могулов болон  БНХАУ-ын  төлөөлөгч Кун Сюанью Солонгосын хойгт Хойд Солонгос сүүлийн саруудад цөмийн зэвсгийн туршилтын хөтөлбөрөө түргэвчлүүлсний улмаас хурцадсан  хямралыг шийдвэрлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллахаар тохиролцсон байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд  энэ хоёр орон ялангуяа, БНХАУ нь  олон улсын туслалцаа дэмжлэггүйгээр Хойд Солонгосын Засгийн газрыг  дэмждэгийг  анхаарч тус бүс нутагт  үүссэн хямралыг багасгах,  асуудлыг шийдвэрлэх  зорилгоор хамтын ажиллагааны хүчин чармайлтыг бэхжүүлэх шаардлагатай гэж  онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн  Өмнөд Солонгос нь  үүссэн хямралыг арилгахыг хичээж буйгаас гадна Хойд Солонгосын зүгээс одоогоор хүчин чармайлт гаргах идэвх санаачилга ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, Хоёр Солонгосын эрх баригчид өнөөдөр ПёнЧанд болох өвлийн олимпийн наадмын  талаар хэлэлцэх уулзалт хийнэ. "Ёнхоп” агентлагийн мэдээлснээр  уулзалтыг цэрэггүй бүс нутаг Тонгил баазад хийх ажээ.  Хоёр Солонгос өнгөрсөн мягмар гаригт өндөр төвшний уулзалт хийсний дараа  Хойд Солонгос тамирчид, хөгжөөн дэмжигчид, жүжигчдийн баг болон таеквондогийн үзүүлбэрийн төлөөлөгчдөө  хоёрдугаар сарын 9-25-ны хооронд болох "ПёнЧан-2018”-д оролцуулахаар илгээх гэж буйгаа сануулсан байна.  Харин Сөүл  хоёр орны хамтарсан хурал энэ сарын 20-нд  Швейцарт хийхээр төлөвлөсөн  Олон улсын олимпийн хорооны хурлаас өмнө хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр  өвлийн олимпод уригдсан  Хойд Солонгосыг оролцуулах талаар хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД