Цагаан сарын шинийн 3-н буюу энэ сарын 23-нд X Богдыг ширээнд нь залсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Энэхүү ёслол нь Батцагаан дуганд болсныг Гандантэгчэнлин хийдийн лам нар ч мэдээгүй, “маш нууц ажиллагаа” болсон гэх мэдээлэл ч гараад байгаа юм.
Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс тодруулахад, “X Богд эрт тодорсон. Харин шинийн 3-нд залсан гэдэг нь худал мэдээлэл. Хэний, ямар хүүхэд Х Богдоор тодорсон гэдгийг мэдээлэх боломжгүй. Учир нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал учир маш нууц байгаа” гэсэн юм.
Сонирхуулахад,XIV Далай лам Монголд сүүлд айлчлах үеэрээ X Богдын хойд дүр Монголоос тодорсныг нийтэл зарлаж уг мэдээллийг баталсан билээ. Богдын хойд дүрийг 2015 онд тодруулсан бөгөөд АНУ-д төрсөн, Монгол Америкийн давхар иргэншилтэй хүү байдаг талаар албан бус мэдээлэл ч бий.