Монгол Улсын бэлчээрийн даац 20 саяар хэтэрсэн
Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос арванхоёрдугаар сарын 27-нд танилцуулсан. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 70 сая 949 мянга 900 толгой малтай болжээ. Ингэснээр өмнөх оноос Монголын мал 4.5 саяар өсжээ. Үүнээс адуу 4.213.800, үхэр 4.751.700, тэмээ 472.400, хонь 32.258.700, ямаа 29.253.400 болсон байна. Энэ онд таван хошуу мал тавуулаа өсөлттэй байсан байна. Өөрөөр хэлбэл, ямаа 2.1, хонь 1.7 саяар өссөн бол үхэр 378, адуу 273, тэмээ 12 мянган тоо толгойгоор өсжээ.
Тэгвэл Монгол Улсын бэлчээрийн даац 50 сая толгой. Ингэхээр бэлчээрийн даац 20 гаруй саяар хэтэрсэн байгаа юм. Монгол Улсын мал сүүлийн арван жилийн хугацаанд жил бүр таван саяар нэмэгдсэн байдаг. Өнгөрсөн онд л ганцхан 400 гаруй мянгаар нэмэгдсэн юм.
20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Бэлчээрийн даац ийнхүү хэтэрсэнтэй холбоотойгоор энэ онд 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Үүнээс 13 сая мал буюу 500 гаруй мянган тонн махыг дотооддоо хэрэглэнэ. Долоон сая мал экспортлох тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, 174 мянган тонн мах экспортлох боломжтой байгаа юм байна. Үүнээс үхэр, адууны мах болон дулааны аргаар боловсруулсан маханд квот тогтоожээ. Харин хонь, ямааны мах квотгүйгээр экспортлоно. Учир нь Монголд адуу, үхрийн тоо толгой Монголд бага тул квот тогтоосон. Харин бэлчээрийн даац хэтэрсэн тул хамгийн их тоо толгойтой байгаа хонь, ямааны маханд квот тогтоогоогүй байна.
Дашрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд 50 гаруй мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Тэгвэл түүхэндээ хамгийн их буюу 70.4 мянган тонн мах махан бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд экспортод гаргасан билээ.
Дотоодын хэрэгцээнд 20 сая тонн мах нөөцөлнө
Хаврын улирлын махны хомсдлын үед дотоодын хэрэгцээг тогтвортой байлгахын тулд мах бэлтгэдэг. 2017 онд 15.8 мянган тонн мах бэлтгэсэн бол 2018 онд 12.8 мянган тонныг бэлтгэж, худалдаалсан. Харин 2019 онд маш бага буюу дөрвөн мянган тонныг бэлтгэсэн. Үүнийг ХХААХҮЯ-наас санхүүжилттэй холбон тайлбарласан. Ингэхдээ "10 мянган тонн мах бэлтгээд, 6-7 мянган төгрөгөөр худалдааллаа гэхэд 60-70 тэрбум төгрөг хэрэгтэй болдог. Энэ мөнгө нь төсөв дээр ачаалал үүсгэдэг. Тийм болохоор мах бэлтгэх ажлыг арилжааны банкны эх үүсвэрээр шийддэг. Өнгөрсөн жил мах бэлтгэх 10 аж ахуйн нэгж хүсэлтээ явуулсан ч гурав нь л банкны шаардлага хангасан. Тиймээс бага мах бэлтгэсэн. Энэ жил эртнээс бэлдээд 14 аж ахуйн
ЭХ СУРВАЛЖ: EAGLENEWS