|

Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчийг САЙД ЗОДЖЭЭ


Дарханд томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагч тэнд ажиллаж байсан төрийн сайдтай уушийн газар санаандгүй тааралджээ. Сайд уг албан хаагчийг мэдсэн даруйдаа золбин нохой харсан мэт хөөсөн гэнэ. Албан хаагч ч сайдын хөөсөн даруйд гараад ухасхийсэнгүй. Бас ч гэж нэр нөлөө, нас цолоо бодсон ч тэгэх хэмжээний хүн биш гэнэ.
Ингэж алгуурласан нь уг албан хаагчийг “бүдүүн хүзүү” гарган гарч яваагүй гэсэн хэрэгт унагажээ. Унагаад зогссонгүй бүүр сайдад хоёр ч удаа алгадуулж байж нэг юм салсан гэнэ. Салах ч юу байх вэ, сайдыг дагаж явсан хүмүүс салгажээ.
Сайд тэнд хүмүүстэй уулзаж байсан юм байх. Түүнчлэн сайд уг албан хаагчийг ингэж зодчихоод сэтгэл нь ханаагүйгээр барахгүй “тэр сайдын” гэж уг зодуулсан төрийн албан хаагчийн харьяалах яамны сайдын нэрийг хэлээд “золбингууд энүүгээр дахиж үзэгдвэл ална” гэж уушийн газраар нэг орилон заналхийлжээ.
Уг сайд МАН-ын нөлөө бүхий гишүүн сайд байсан нь ийм бардам, ихэрхүү байхад нөлөөлсөн аж.
Нэг намын сайдууд байж ийм араншин гаргаж байгаа нь тэд хоорондоо дайсан мэт болжээ. Тэр сайдын попрол нь ихдээд, энэ сайдынхаа дургүйг хүргэжээ гэж эх сурвалжууд таамаглаж байна
 
Ө.Бааст
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН