Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос Цахилгаан станцуудыг хувьчлах эсэх асуудал болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг шалгуулах талаар мэдээлэл хийлээ.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал "Өнөөдөр та бүхэнд хандан гурван асуудлаар мэдээлэл хийнэ.
ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ ХУВЬЧЛАХГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭРИЙГ ЗГ-ЫН ТОГТООЛООР БАТАЛГААЖУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Эхний асуудал 2015 оны УИХ-ын 70-р тогтоол, ЗГ-ын 330-р тогтоолд дулааны цахилгаан станцуудыг хувьчлахаар тусгагдсан.
Эдийн засгийн суурь салбар болох эрчим хүчний салбар ниит цахилгаан үйлдвэрлэлийн 85 хувийг нүүрсээр ажилладаг Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. Эрчим хүчний нөөц зохих түвшингээс багасах, оргил ачааллын горимд ажиллах, системийн топгворжилтыг хангахад импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний 20 орчим хувийг эзэлсээр байна. Ийм нөхцөлд цахилгаан станцуудыг хувьчлах нь ашиггүй, нөгөө талаар ажилтнуудын ажлын байрны баталгаа алдагдах магадлал өндөр тул салбарын ажилтнууд айдастай байна.
Дулааны цахилгаан станцуудыг хувьчлах шийдвэрүүдийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж Эрчим хүчний яам, Засгийн газарт удаа дараа шаардлага, эсэргүүцэл, уриалгыг хүргүүлж ирлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа ч хэлсэн. Ерөнхий сайд "Энэ Засгийн газрын үед цахилгаан станцуудыг хувьчлахгүй" гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийхдээ цахилгаан станцуудыг хувьчлах гэж байна хэмээн мэдэгдсэн нь энэ салбарт ажиллагсдад айдас дагуулж байгаа юм.
Иймд Ерөнхий сайдыг цахилгаан станцуудыг хувьчлахгүй гэсэн шийдвэрээ Засгийн газрын тогтоолоор баталгаажуулахыг хүсэж байна.
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ХУВЬЧЛАЛЫГ ЗГ-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ ШАЛГАНА
Дараагийн асуудал Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-тай холбоотой. Тус үйлдвэр концессын гэрээгээр хувьчлагдсанаас хойш ажилтнууд хохирч байна.
Төмөрлөгийн үйлдвэр ХХБ-ны хөрөнгө оруулалттай "Кю Эс Си" ХХК-д 2014 онд хувьчлагдсанаас хойш үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурч, хүдрийн олборлолт, экспорт нэмэгдсэн. Энэ компани 23 жил ашигтай ажилласан төмөрлөгийн үйлдвэрийг ашиггүй болгож, төмрийн хүдрийн уурхайн хэмжээнд аваачлаа. Тэнд ажиллагсдын амьдарлын баталгаа алдагдаад байна.
Тиймээс бид Ерөнхий сайдтай уулзахдаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын ажлыг шалгаж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж шалгахаа мэдэгдсэн.
- Концессын гэрээний 5.1.6-д "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг холбогдох хууль тогтоомж, компанийн сайн засаглалын зарчимд нийцүүлэн сайжруулах талаар ажиллана”,
- Хөдөлмөрийн тухай хуулийн 56.1. Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтъж хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно. 56.2. Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй” гэсэн заалтууд хэрэгжихгүй, компанийн удирдлагын зүгээс ажилтнуудын нийгмийн асуудлаар тавьсан ҮЭ-ийн хорооны саналыг хүлээж авахгүй зөвшилцөж ажиллахгүй байна.
2015 оны эхнээс сул зогсолтын олговороо огт аваагүй 300 гаруй ажилтан байна. Нийт 600 гаруй сая төгрөгийн сул зогсолтын мөнгө авах ёстой.
Иймд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж мөрдөж ажиллан, ажиллнуудын сул зогсолтын олговорыг яаралтай олгох, цаашид ҮЭ-ийн хороотойгоо зөвшилцөн ажилтнуудын нийгмийн асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг шаардаж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ НАМЫН ХАРЬЯАЛАЛААР ХАЛЖ, СОЛЬЖ БАЙНА
Гуравдугаар асуудал эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн удирдлагуудыг намын харьяалалаар халж сольж байна.
2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Монгол улсад эрчим хүчний салбарт төрийн өмчит 18 компани байгаагаас 14 компанийн гүйцэтгэх захирлууд улстөрийн намын шалтгаанаар халагдаж солигдсон. Эрчим хүчний салбарын 18 төрийн өмчит компанийн 11,1 хувь нь мэргэжлийн бус удирдлагатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Намын харьяалалаар эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн захирлуудыг халж солихгүй байх талаар Зрчим хүчний сайдад санал хүргүүлсэн.
Халаа сэлгээнд өртсөн захирлуудад Хөдөлмөрийн тухай хууль, салбарын хамтын хэлэлцээрт заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгох, мөн мзргэжилтэй боловсон хүчний хувьд төрөөс ажлын байраар хангаж, эрх ашгийг нь хамгаапахыг шаардаж байна" гэлээ.