Глобал сангийн дэмжлэгтэйгээр аймгийн Эрүүл мэндийн газрын сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн багсумдад ажиллаж байна. Тус баг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Шарын гол сумандажиллаж иргэдэд үзлэг шинжилгээ хийсэн аж.
Харин өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Орхон суманд ажиллаж, сумын зорилтот бүлгийн хүн амыг сүрьеэгийн үзлэгт хамруулж байна. Үзлэгээр цээжний рентген зураг, мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгч, сэжигтэй тохиолдлуудаас цэрний шинжилгээ авах аж. Шинжилгээг Дархан дахь төв лабораторид хүргүүлж, 99%-ийн онош тодруулах Жен эксферт аппаратаар шинжилж сүрьеэтэй болох нь батлагдсан тохиолдолд дараагийн арга хэмжээ, эмчилгээ хэрхэн хийх талаар хуваарь гаргах, зөвлөгөө мэдээлэл давхар өгөх аж.
Түүнчлэн нийт иргэдэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багц гарын авлага тарааж хэрхэн урьдчилан сэргийлэх, сургууль цэцэрлэгийн эмч нараар дамжуулан хүүхэд багачуудад үзлэг хийх, сургалт мэдээллээр хангах талаар аймгийн ЭМГ-аас чиглэл өглөө.