|

Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг танилцууллаа

 

 

Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг танилцууллаа

 

Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Дархан-Уул аймаг дахь Агро экологи, бизнесийн сургуулийнэрдэмтдийн багаас 2021-2030 он хүртэлх Дархан-Уул аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах цогц хөтөлбөрийг боловсруулжээ.

Эрдэмтдийн багийнхан өнөөдөр хөтөлбөрөө аймгийн удирдлагууд болон хөрөнгө оруулалтын ажлын хэсгийнхэнд танилцууллаа. Дархан хотын хог хаягдлын бүдүүвчээс үзэхэд сүүлийн таван жилийн дундаж хог хаягдлын 43.3 хувь буюу 22560 тн хогийг айл, өрхийн ахуйн хог хаягдал эзэлж байна. ААНБ-ын үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдал жилд дунджаар 5780 тн буюу 11.3 хувийг, нийтийн эзэмшил газрын хог хаягдал 1524.8 тн буюу 2.9 хувийг, эмнэлгийн хог 52.1 тн буюу 0.1 хувийг, барилгын хог хаягдал 697 тн буюу 1.3 хувийг тус тус эзэлж байна.

 

Иймд нийт хог хаядлын дийлэнх хувийг эзэлж байгаа айл өрх, ААН, байгууллагын хог хаягдлын хэмжээг бууруулах, хог хаягдлыг газар дээр нь ангилан, ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаагэж үзжээ. Тиймээс нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ, байгальд ээлтэй үйлдвэрлэл, технологийг дэмжин хог хаягдлыг бууруулж, хүн амыг эх үүсвэр дээр нь хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, оновчтой арга замаар цуглуулах, тээвэрлэх, булах ажлыг сайжруулах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах болон тэдгээртэй холбоотой дэд бүтэц, техник тоног төхөөрөмжөөр хангах талаар эрдэмтдийн боловсруулсан хөтөлбөрт тодорхой тусгажээ.