|

Дарханы айлуудын 1/3 нь цахилгаангүй боллоо


Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй нэгэн аж ахуйн нэгж газар шорооны ажил хийх явцдаа газар доорх цахилгааны кабель шугам гэмтээжээ. Үүний уршгаар тус аймгийн төв дэх "Теди" төвийн уулзвараас Хабитат, Мангирт, "Альфа таун", Зулзагын гол, Шийрийн бригадын айлууд цахилгаангүй боллоо. 
"Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн засварын баг уг гэмтлийг илрүүлэн, засаж байна. 

https://time.mn/veB.html